Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Чөлөөт бөх » ФИЛА-гийн Ази тивийн хорооны ерөнхийлөгчийн айлчлал үргэлжилж байна

GD Star Rating
loading...

2013 онд чөлөөт бөхийн Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээнийг Монгол улсад зохиох талаар МЧБХ-ноос гаргасан хүсэлтийн дагуу ФИЛА-гийн Товчооны гишүүн, Ази тивийн хорооны ерөнхийлөгч Чан Кью Ким манай оронд 3 хоногийн хугацаатай айлчлал хийж байна. Тэрбээр Буянт-Ухаа дахь шинэ спортын ордонтой танилцаж “Би Монгол улсад хэд хэдэн удаа ирж байсан, 2001 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Бөхийн өргөөнд болоход би ирж шүүгчээр ажиллаж байлаа. Одоо Дэлхийн цомын тэмцээнийг зохиохоор санал болгож байгаа энэ шинэ ордон гадна, дотно тохижилт, зохион байгуулалт, зай талбай, техник хэрэгсэл гээд бүхий л зүйлээрээ их сайн байна. Энэ ордонд Дэлхийн цомоор зогсохгүй, ДАШТ-нийг зохион байгуулсан ч болох юм байна.” гэж өндрөөр үнэллээ.

Тэрчлэн МЧБХ-эд зочилж МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэр, Б.Эрдэнэбаатар, Ж.Баярбаатар нартай уулзан халуун дотно яриа өрнүүлж сэтгүүлчдийн асуултанд хариулсан байна. “МЧБХ-ноос эх орондоо чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаад миний бие болон Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн удирдлага сэтгэл өндөр байдаг. Дэлхийн цомын тэмцээний бэлтгэл ажлыг МЧБХ сайн хангаж байна гэж үзэж байна.” гэлээ.  Дараа нь ноён Чан Кью Кимийг Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар хүлээн авч уулзлаа.

Уулзалтанд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, БТСГ-ын Биеийн тамирын хэлтсийн дарга Н.Оюунбат нар байлцлаа. Ч.Наранбаатар хэлэхдээ “Монгол улсыг дэлхийд таниулсан олимп, дэлхийн медальтнуудын анхдагч болсон манай спорт сонирхогчдын хайртай спортын төрөл нь чөлөөт бөх юм. Таныг манай оронд хүрэлцэн ирсэнд баяртай байна.” гэж онцлон тэмдэглээд гээд Монгол улс, БНСУ-ын чөлөөт бөхийн хамтын ажиллагааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Биеийн тамир, спортын 90 жил”-ийн ойн медалиар шагнав.   Ноён Чан Кью Кимийг МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, МАН-ын нарийн бичгийн дарга, Я.Содбаатар, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Улаанбаатар хотын орлогч дарга Б.Мөнхбаатар нар хүлээн авч уулзлаа.

GD Star Rating
loading...
ФИЛА-гийн Ази тивийн хорооны ерөнхийлөгчийн айлчлал үргэлжилж байна, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: