Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Атлетико Мадрид, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » Диего Симеоне Атлетикод

GD Star Rating
loading...

Аргентиний домогт хөлбөмбөгч Диего Симеоне Атлетико Мадридын дасгалжуулагч боллоо. Тэрээр өнгөрсөн долоо хоногт халагдсан Грегорио Манзаногийн халааг авч байгаа бөгөөд 2012-13 оны улирал дуустал Мадридын багт ажиллах юм.
Атлетико Мадрид өнгөрсөн долоо хоногт Испаний 3-р лигийн Албецете багт ялагдан цомын тэмцээнээс хасагдсан юм.
Гэхдээ тэдний уналтын үе нилээд эрт зуны наймааны дараа эхэлсэн. Серхио Агуеро, Диего Форлан гэсэн гол довтлогчдоо явуулснаар Атлетикогийн амжилт уруудаж эхэлсэн юм.

Одоогоор тэд  хүснэгтийн 10-р байранд яваа бөгөөд доош унаh бүсээс ердөө 4 оноогоор тусгаарлагдаж байна.


“Атлетико Мадридын фенүүд надаас их зүйлийг хүлээж байгаа. Надад иймэрхүү эрсдэлтэй, сэтгэл түгшээсэн нөхцөл байдал таалагддаг. Амьдралынхаа турш би ийм байдалд олон удаа орж байсан. Гэхдээ энэ удаагийнх илүү сэтгэл хөдөлгөм байна гэдэгт итгэлтэй байна”

Диего Симеоне -  Атлетико Мадридын дасгалжуулагч

Мягмар гаригт хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр Симеоне багийнхаа үндсэн зорилтыг ирэх жилийн аваргуудын лиг хэмээн тодорхойлж байна.
Өдгөө 41 настай Симеоне пүрэв гаригт багийнхантайгаа анхны бэлтгэлээ хийнэ. Түүний удирдлага дор анхны тоглолтоо Атлетико 1 сарын 7-нд Малагатай тоглох юм.

“Багийн амжилтын гол түлхүүр бол тоглогчид. Би тэдэнд итгэж байгаа учраас энд ирэхээр шийдсэн. Атлетико Мадрид надаас асар их зүйлийг хүлээж бас шаардаж байгаа. Гэхдээ үүнд хүрэхийн тулд би тоглогчидтойгоо сайн ойлголцох хэрэгтэй. Малагатай хийх тоглолт бидний амжилтын эхлэл байна гэж найдаж байна.  Би хий хоосон зүйл мөрөөдөхөөсөө илүү бодит байдлыг эрхэмлэдэг хүн. Харин бодит байдал биднийг Малагад хүлээж байгаа”

Диего Симеоне -  Атлетико Мадридын дасгалжуулагч

Атлетикийн айлын талбайд үзүүлж байгаа тааруухан үзүүлэлтийг Симеоне нэн тэргүүнд засах хэрэгтэй.  Манзаногийн удирдлага дор тэд 7 зочлон  тоглолтоос ердөө ганц оноо цуглуулсан юм.

Багийн тоглолтын арга барилыг хөгжүүлэхийн тулд Симеоне одоогийн бүрэлдэхүүний давуу тал болон сул талыг олохыг хичээж байна.

“Багийн амжилтыг доош нь чангааж байгаа гол шалтгааныг би олохыг хүсч байна. Үүнийхээ хажуугаар болж бүтэж байгаа зүйлсийг ч хадгалахыг хичээх болно. Сөрөг тааруухан зүйлсэд ч гэсэн өөрийн сайн тал байдаг болохоор үүнийг би аль болох хурдан олохыг хичээж байна. Багийнхантайгаа сайн ойлголцож, нэг хамт олон болох нь хамгийн чухал зүйл”

Диего Симеоне -  Атлетико Мадридын дасгалжуулагч

Симеон Эстудиантес болон Ривер Плэйтийг удирдан Аргентиний лигт түрүүлж байсан.
Харин Европын тавцанд тэрээр Италийн Катанья клубыг хагас улирал дасгалжуулж байсан туршлагатай. Атлетиктотой гэрээ байгуулахаас долоо хоногийн өмнө тэрээр Аргентиний Расинг Клуб багтай байгуулсан гэрээгээ цуцлаад байсан юм.

GD Star Rating
loading...
Диего Симеоне Атлетикод, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Kop says:

    1998 ond beckham-d ulaan uguuldeg toglogch baina shde. Bas l jujigchin shuu.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: