Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Уран гулгалт, Өвлийн спорт » ДЭЭД АМЖИЛТ ТОГТООХ ТЭМҮҮЛЛЭЭР ИХ СПОРТДОО ЭРГЭН ИРЛЭЭ

GD Star Rating
loading...

Туриний олимпийн аварга Евгений Плющенко сонирхогчийн спортдоо эргэн ирлээ. Өнгөрсөн оны Ванкуверийн наадмаас атгаад алдсан алтан медалиа гурван жилийн дараа эх нутагтаа болох олимпоос нөхөж авах хүслээр жигүүрлэн, тэмцээний талбартаа хөл тавьсан тэрбээр Саранскт зохиогдсон Оросын аварга шалгаруулах уран гулгалтын тэмцээнд залуу тамирчидтайгаа ана мана өрсөлдөж илүүрхсэн юм. Их спортоос жил гаруйн хугацаанд хөндийрсөн гэхэд Плющенко өмнө нь ямар байсан, тэр байдлаа хадгалж, богино хөтөлбөрт тэргүүлсэн билээ. Тамирчдын чанарыг шалгадаг гуравласан аксель, тулупийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэсэн энэ эр хөгжөөн дэмжигчдээсээ хайр талархал харамгүй хүлээжээ.

Дэлхийн гурван удаагийн аварга, 29 настай тэрбээр 2010 оны олимпоос хойш анх удаа сонирхогчийн тэмцээнд өрсөлдөж өндөр амжилт гаргасан нь энэ. Түүний дасгалжуулагч Алексей Мишин шавийнхаа амжилтад сэтгэл хангалуун байгаагаа өгүүлсэн бөгөөд өөр нэг шавь Артур Гачинский нь оноогоороо Плющенкогийн ард жагссан байна. “Женя богино хугацаанд формдоо орж, өндөр амжилт гаргасан явдал маргаангүй том гавьяа” хэмээн багш нь өгүүлжээ. Ийнхүү улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон олимпийн аварга Английн Шеффилд хотноо нэгдүгээр сарын сүүлчээр болох Европын АШТ-д өрсөлдөх эрх авлаа.

Зүүн хөлнийх нь бэртэл гүйцэд эдгэрээгүй хэдий ч тэр цаашид их амжилт гаргана гэдэгтээ итгэл төгс явна. Плющенкогийн эрхэм зорилго хэний ч хийж чадаагүй шинэ элемент гүйцэтгэж, спортын хуудсыг баяжуулах. Европын АШТий дараа орос эр гэмтэлтэй хөлдөө хагалгаа хийлгэхээр төлөвлөжээ. Өөрийнх нь халааг авсан Патрик Чан, Дайсүке Такахаши нарыг зогсоох хүч түүнд байгаа эсэх нь 2012 оны тив, ДАШТ-ээр тодорхой болно. “Сочи-2014” олимпод 32- тойдоо оролцоно гэдэг уран гулгалтын спортын хувьд дээд амжилт билээ.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

GD Star Rating
loading...
ДЭЭД АМЖИЛТ ТОГТООХ ТЭМҮҮЛЛЭЭР ИХ СПОРТДОО ЭРГЭН ИРЛЭЭ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Зочин says:

    сонирхогчийн тэмцээнд харин мэргэжлийн тэмцээнд орсон юм биш үү?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: