loading...
Шинэ оны өмнөхөн эмэгтэй шигшээ багийн тамирчид олон нийтэд хандсан арга хэмжээнүүдийг явууллаа. Хэдхэн хоногийн өмнө Бээжингийн биеийн тамирын их сургуулийн шигшээ багтай нөхөрсөг тоглолтыг хийж 70-64 гэсэн сайн үр дүнтэй тоглоод ирсэн шигшээ багийн тамирчид маань “Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн тусгай төвийн хүүхдүүдэд шинэ жилийн бэлэгийг нь гардуулан өглөө. Энэхүү арга хэмжээг МСБХ хоёрдахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жил Гуанжуд өндөр амжилтыг гаргаад ирсэн эрэгтэй шигшээ багийн тамирчид оролцож байлаа. МСБХ Пэпси брэндтэй хамтран ажиллах 5 жилийн гэрээг байгуулсан бөгөөд “ЖиЭнБевережис” ХХК хүүхдүүдийн бэлгийг өгчээ.
Мөн холбооны зүгээс 10 ширхэг бөмбөгийг бэлэглэж, дээд лигийн тоглолтыг үзэх урилгыг өгчээ. МСБХ, МУБИС-ийн харьяа БТДС-ийн захиргаатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.Энэ хамтын ажиллагааны хүрээнд Тусгай төвөөс урлаг соёл, спорт, сурлагаар бусдаасаа шалгарсан хоёр хүүхдийг сонгон авч БТДС-д үнэ төлбөргүй сургах болно гэж хэлсэн юм.Үүнийхээ дараачаар эмэгтэй шигшээ багийн тамирчид болон лигийн зарим тоглогчид цусны төвөөр орж цусаа хандивласан юм.
Сүүлийн үед дотоодын цусны нөөц багассантай холбогдуулан олон нийтийг цусаа өгөхийг уриалах зорилгоор шигшээ багийн тамирчид маань ийнхүү цусны төвөөр зочилсон юм. Тэдний энэ зохион байгуулж байгаа ажил нийгмийн сайн сайхны төлөө тамирчдыг үлгэрлэн дуудсан шинэ оны өмнө бусдад барьж байгаа бэлэг боллоо.
loading...




sain bn ohiduud aa. amjilt husie
loading...