loading...
Елена Чайковская, 1939 – уран гулгалт. ЗХУ, ОХУ-ын гавьяат дасгалжуулагч.
Берти Фогтс (Герман), 1946 – хөлбөмбөг. Шигшээ баг, Борусси (Мюнхенгладбах) багийн хамгаалагч, 1974 оны дэлхийн аварга,Германы олон удаагийн аварга. Германы шигшээ багийн дасгалжуулагч асан. 1996 оны Европын аварга.
Бен Жонсон (Канад), 1961 – хөнгөн атлетик. Ойрын зайн гүйгч. 1984 оны олимпийн хошой хүрэл медальт. 1988 оны олимоос алтан медаль хүртсэн ч сэргээш хэрэглэсэн шалтгаанаар медалиа хураалгасан. Дэлхийн рекордыг мөн тогтоосон ч тооцоогүй.
Даниэль Амокачи (Нигери), 1972 – хөлбөмбөг. Шигшээ баг, Брюгге, Бешикташ багийн довтлогч. 1996 оны олимпийн аварга, 1992 оны Бельгийн аварга.
Тайгер Вудс (АНУ), 1975 – гольф. PGA Tour -д нийт 71 удаа, Европын цувралуудад нийт 38 удаа түрүүлсэн. Major championships буюу үндсэн тэмцээнүүдэд 14 удаа түрүүлсэн. PGA-ийн оны шилдэг тамирчнаар 10 удаа, PGA Tour-ийн оны шилдгээр 10 удаа тодорсон.
Лайла Али (АНУ), 1977 – бокс. Эмэгтэй мэргэжлийн боксын дунд жингийн дэлхийн аварга. Домогт боксчин Мухаммед Алигийн охин.
Кенион Мартин (АНУ), 1977 – сагсан бөмбөг. 2000 оны АНУ-ын коллежийн шилдэг сагсан бөмбөгч. 2000 оны NBA драфтын номер 1 тоглогч. 2004 оны “Бүх Одод”-ын тоглолтонд оролцсон. Денвер Наггетс багийн тоглогч.
ЛеБрон Жэймс (АНУ), 1984 – сагсан бөмбөг. 2003 оны НБА-ийн драфтын тэргүүн тоглогч. 2004 оны шилдэг шинэ тоглогч, 2009 оны MVP. 2008 оны олимпийн алтан медальт, 2004 оны хүрэл медальт.
loading...




HBD!!! LEBRON
loading...
onoodor chn aguu humuus torsiim bn
loading...
DAJGVI SHVV
loading...
lebron james
aguu aguu tuuhend munhruh bolno shuu chi
loading...