loading...

Парис Сан Жермейн бас нэгэн одыг эгнээндээ нэгтгэв. Гэхдээ энэ нь тоглогч бус харин дасгалжуулагч юм. ПСЖ- клубын удирдлагууд хоёр жил хагас тус багийг удирдсан Антонио Комбоуарег халсаны дараа Карло Анчелоттиг багийнхаа дасгалжуулагчаар авлаа хэмээн Францын эх сурвалжууд мэдээллэв . Антонио Комбоуаре багаа амжилттай удирдаж энэ улиралд 19 тойргын дараа 40 оноотой хүснэгтийн тэргүүнд аваачсан хэдий ч багийн удирдлагууд түүнээс салхаар шийдсэн.
Францын хэвлэлийн мэдээгээр ПСЖ Анчелоттитой 2014 он хүртэл гэрээ байгуулсан ба жилийн 7 сая еврогийн цалин өгөх гэнэ. Францын хоёр удаагын аварга баг Анчелоттиг авсан нь ойрын үед томоохон үсрэлт хийх дараагийн алхам болж байна. ПСЖ-гийн шинэ Катар эзэн энэ зун 90 сая евро зарцуулаад байгаа юм. Тэгвэл өвлийн наймааны цонхоор Дэвид Бекхэм, Кака мөн Пато, Халк бас Тевесийг багтаа авчирахыг хүсэж байгаа гэнэ.
loading...




http://www.facebook.com/groups/wearereddevils/348200808539796/ Mongoliin 600 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United-n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!!!!! (zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group)
loading...