loading...
Сандерлэнд талбайдаа Ситиг 1 : 0-ээр буулган авч томоохон сенсаац дэгдээлээ. Цаг дуусах мөчид сэлгээгээр орж ирсэн Жи Дон Вон багтаа хожлын бөмбөгийг авчирсан юм.
Манчини зарим тоглогчдоо нөөх зорилготой байв. Эхний ээлжинд Силва, мөн Агуэро, Балотелли нарыг нөөц тоглогчдын суудалд үлдээсэн юм. Харин хоёрдугаар үед Аугэро, Силваг талбайд гаргасан.
Сандерлендийн хувьд энэхүү ялалт нь азаар олдсон. Бүх л тоглолтын турш нэг баг нь илүүрхэж, довтолсон боловч сүүлийн минутад нөгөөх нь гоол хийв. Гэхдээ хөлбөмбөгт тохиолддог л зүйлийн нэг. Ман Ситигийн хувьд шинэ оны өмнөхөн өрсөлдөгч МанЮ- нь хүснэгтийн сүүл мушгиж яваа багт өөрийн талбай дээрээ хожигдсон явдлыг бодхоор л хөх инээд хүрч байсан биз. Гэвч инээд нь ханиад шиг зүйл болно гэж хэн санах билээ дээ.
Сөрөг довтолгооноос Жи Дон Вон Сессеньонд дамжуулж эргүүлээд Вонд ирсэн бөмбөг гоол болсон. Сандерлендийн дасгалжуулагч Мартин О’Нил өмнөд солонгос тоглогчыг хожлын гоол оруулна хэмээн яг мэдэрсэн мэт талбайд 78 дахь минутад сэлгээгээр оруулсан. Удаашруулсан бичлэгээс энэхүү дамжуулалт үл ялиг отон тоглолтонд орсон харагдана. Гэхдээ энэ бол өнгөрсөн явдал ба хамгийн гол нь Манчинигийн хамгаалагчид бүх л тоглолтын явцад алдаа гаргаагүй байж төгсгөлд нь ийм зүйл алдсан нь шийтгэл болсон гэж дүгнэх нь зөв болов уу .
Ийнхүү Сити улирлын хоёр дахь анхны ялагдлаа амсаж, хүснэгтийг тасархай тэргүүлэх боломжоо алдлаа. Тэд Юнайтедтэй адил 45 оноотой үлдэж гоолын зөрүүгээр хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлдэж байна.
Сити энэ тоглолтын турш 27 удаа цохилт хийсэн боловч ердөө 5 нь хаалга руу чиглэсэн юм. Харин Сандэрлэнд 8 цохилтоос 3 нь Харт руу чиглэжээ.
|
Сандерленд. Стадион “Стадиум оф Лайт”. 40625 үзэгч. |
|
| САНДЕРЛЕНД – МАНЧЕСТЕР СИТИ – 1:0 (0:0) | |
| Сандерленд | Манчестер Сити |
| Симон Мигнолет | Джо Харт |
| Крейг Гарднер | Пабло Сабалета |
| Джон О’Ши | Венсан Компани |
| Уэсли Браун, 26 | Джолеон Лескотт |
| Джек Колбэк | Александар Коларов, 67 |
| Себастьян Ларссон | Адам Джонсон |
| Дэвид Воан, 83 | Найджел Де Йонг, 46 |
| Ли Каттермол | Гарет Бэрри |
| Стефан Сессеньон | Яя Туре |
| Джеймс Маклин | Самир Насри, 55 |
| Никлас Бендтнер, 78 | Эдин Джеко |
| Сэлгээ: | |
| Мэтью Килгаллон, 26 | Серхио Агуэро, 46 |
| Джи Донг Вон, 78 | Давид Сильва, 55 |
| Ахмед Аль-Мухаммади, 83 | Мика Ричардс, 67 |
| Шар хуудас | |
| Себастьян Ларссон, 66 | Найджел Де Йонг, 8 |
loading...





hehe saihan ch yum bolloo doo. city ug ni iim bag shuu dee.
loading...
Мэдээг ч шуурхай оруулж байна шүү. Ситигийнхэнд үнэхээр харамсалтай байгаа байхдаа. Тоглолтын турш илүүрхсэн мөртлөө яг дуусахын алдад гоол алдаад хожигдчихдог. Тэгээд тэр гоол нь ядаж байхад отонгоос, ха ха ха. Нээрээ хоёр дахь анхны ялагдал гэж юу гэсэн үг вэ?
loading...
1st BIG LOL
Ene jil Man Utd 20 dahi tyryygee avnaa!
Syyliin 20 jil EPL-t 4 l bag avraga bolj yzlee de:
Man Utd -12 udaa
Arsenal – 4 udaa
Chelshit – 3 udaa
Blackburn – 1 udaa
Glory Glory Man United!!!
loading...
manuginxa uursdu xamgin svvld bichgdj bga bagt xojigdchixod tenegtej bx shiw ichmer yum
loading...
zaas yun shuurhai baigaan baij baij gants medee oruulna hooe hurdan shuurhai medee oruulaldaa soliltsoo naimaanii sar ehelsen shuu de soliltsoonii tuhai oruulaldaa city hojigdson saihan bna
loading...
angliiin lig bol iim shuu de. yamar ch sain bag muu bagt hojigdoj boldogooroo goy liga shuu de.
loading...
100% oton toglolt bsn ……………bas l neg shuuugchiiin aldaaatai shiiidver
loading...
Мартин Онил үнэхээр сайн дасгалжуулагч юм даа, уналтанд орсон багийг тоглогч, хөрөнгө зарцуулахгүйгээр зөвхөн сэтгэл зүйг нь ормоор нь эргүйлэн хожилд хүргэдэг агуу агуу…
loading...
TEMKA giin huch odoo l CITY-d hereg bolno doo. dovtolgoo ni neg bish bolj uguhgui bhad temka irvel erch huchtei boloh bh daa. teneg manchini
loading...