Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Лондон 2012, Онцлох, Сарын шилдэг тамирчин » 12-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД ТОДОРЛОО

GD Star Rating
loading...


 

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн оны 10-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ.

 

Хамгийн анхны шалгаруулалт буюу 10-р сарын шалгаруулалтанд амжилтаараа манлайлсан 5 тамирчин өрсөлдөж Боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба шилдгээр тодорсон юм.

 

Тэгвэл 11-р сарын шилдэг тамирчны шалгаруулалтыг Нидерландын Амстердам хотноо болсон Жүдо бөхийн Гран При тэмцээний -78 кг-ийн жинд аваргалсан ОУХМ П.Лхамдэгд тэргүүлж сарын шилдэг тамирчны шагналаа гардан авсан билээ.

 

Энэ сарын шалгаруулалтаас эхлэн МҮОХ-ны алтан түнш “РИО ТИНТО” ивээн тэтгэгч-хамтран ажиллагчаар ажиллах болсныг та бүхэнд дуулгахад таатай байна. 2011 оны 12-р сарын шилдэг тамирчинд нэр дэвшигчдийг танилцуулж байна.

 

12-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД

 

Шатрын Их Мастер Цэгмидийн Батчулуун – “Монгол Туургатан 2011” шатрын олон улсын тэмцээнд түрүүлж, шатрын спортын оргил цол их мастерийн болзол хангаж, Монгол Улсын 5 дахь их мастер болсон.

 

 

МУГТ Бат-Очирын Сэр-Од – Японы Марафонд 2 дахь жилдээ дараалан түрүүлж, Монгол Улсын Гавьяат Тамирчин цолоор шагнагдсан.

 

 

Монгол Улсын Аварга Сүхбаатарын Мөнхбат – Үндэсний Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн түүхт ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд 7 даван түрүүлсэн.

 

 

Хөдөлмөрийн баатар, МУГТ Хашбаатарын Цагаанбаатар – Японы Токио хотноо болсон “Их Дуулга” тэмцээнээс 66 кг-ийн жинд хүрэл медаль, БНСУ-ын Жэжү хотноо болсон Дэлхийн цомын тэмцээнээс 73 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн.

 

 

Ой Тогтоолын ДАШТ-д оролцсон Монгол улсын шигшээ баг- БНХАУ-ын Гуаньжу хотноо болсон “Ой Тогтоолын ДАШТ”-д багаараа хүрэл медаль хүртэж, хувийн төрлөөр 3 тамирчин Топ 10-т багтан, 2 тамирчин их мастерийн болзол хангасан.

 

 

 

Тэрчлэн өнгөрсөн сард амжилт арвинтай байсан Жүдо Бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчдын онцлохгүй аргагүй. БНХАУ-ын Чиндаод болсон Дэлхийн Цомд түрүүлсэн МУГТ М.Бундмаа, БНСУ-ын Жэжүд болсон Дэлхийн цомд түрүүлсэн Хөдөлмөрийн Баатар, МУГТ Н.Түвшинбаяр нар болон нийт медаль хүртсэн, амжилт үзүүлсэн тамирчдадаа баяр хүргэх нь зөв юм.

 

 

Дахин сануулахад Сар бүрийн шилдэг тамирчид ирэх сарын эхний долоо хоногт тодрох бөгөөд шилдгийг дараах зарчмаар тодруулдаг

 

1.       Онлайн санал асуулга (Вэб хуудас, бусад онлайн хэрэгслээр санал авах) – нийт саналын 50 хувь

2.       Сарын шилдгийг дүгнэх комисс (Хамтрагч байгууллага бүрээс нэг нэг төлөөлөгч) – нийт саналын 50 хувь

 

 

Хүндэтгэсэн:

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

Арванхоёрдугаар сарын шилдэг тамирчин хэн бэ?

  • МУГТ Бат-Очирын Сэр-Од (30%, 298 Votes)
  • Ой Тогтоолын ДАШТ-д оролцсон Монгол улсын шигшээ баг (28%, 283 Votes)
  • Монгол Улсын Аварга Сүхбаатарын Мөнхбат (24%, 244 Votes)
  • Хөдөлмөрийн баатар, МУГТ Хашбаатарын Цагаанбаатар (10%, 99 Votes)
  • Шатрын Их Мастер Цэгмидийн Батчулуун (8%, 82 Votes)

Нийт: 1,006

Loading ... Loading ...

GD Star Rating
loading...
12-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД ТОДОРЛОО, 9.3 out of 10 based on 26 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

33 Сэтгэгдэл

  1. soccer says:

    gants shatriin huniig gargamaar bna mash olon jiliin hodolmor shuude say enkhtuul onlined tasarhai bsanch deedchuul lhamdegded ogson bsan yr ni ard tumnii l niitiin l sanal chuhalshde ternees bish tomchuudiin hussen hun ni l shildeg tamirchin avaad bval ene shagnaliin utga uchir ugui boloi

    GD Star Rating
    loading...
  2. zolbayar says:

    Soccer yg onood helchlee

    GD Star Rating
    loading...
  3. aagii says:

    oi togtoolt shde!! delhiin shildeg uhaantnuudtai ursulduud irsen ter 2 zaluu oyutnuud aimar aimar!!! bishirsen zvgeer!!!

    GD Star Rating
    loading...
  4. Ankh says:

    tsagaanaa uragshaa!!! 12 sard oroltson 2 tom tsuvral temtseenees 2uulangaas ni medal avlaa shu de

    GD Star Rating
    loading...
  5. balzak1213 says:

    Ser-Odiig demjij bna!!!

    GD Star Rating
    loading...
  6. Meg says:

    Oi togtooltiig demjij bn!! Mongoliinhoo neriig delhiin tavtsand gargaad irsen zaluuchuud bayarlalaa bas amjilt husii! :)

    GD Star Rating
    loading...
  7. Pd says:

    bor zurheeree yvj olon jil mongoliin neriig gargaj bgaa Ser-Od-g demjij bna

    GD Star Rating
    loading...
  8. Munika says:

    Oi togtooltiig medjij bnao. Uneheer gaihamshigtai. Zaluuchuudaa uramshuulah heregtei. Tsaashid ch ulam ih amjilt gargana gedegt itgej bna!!!

    GD Star Rating
    loading...
  9. BM says:

    Munikatai adil OI TOGTOOLTIIG DEMJIJ bna :)

    GD Star Rating
    loading...
  10. sodoo says:

    OI togtoolt ni iluu yum bishuu humuusee ??? busad ni bainga l yarigddag zuil bna shdee .. ene harin shine medee bna

    GD Star Rating
    loading...
  11. Enkhuushkaa says:

    Delhiid 70 bdag oi togtooltiin ih masteriin 2 n MGL-d bn gehleer gaihaltai bish gejuu.

    GD Star Rating
    loading...
  12. Zoloo says:

    Oi togtoolt n iluu sh dee. Oi togtooliig demjij bn!

    GD Star Rating
    loading...
  13. Dr. J says:

    Oi togtooltiig demjij bna.

    GD Star Rating
    loading...
  14. http://www.medeelel.com/bolovsrol/oi-togtooltyn-delhiin-avarga-d-mongol-uls-bagaaraa-3-dugaar-bairt-orloo сайт дээр
    БНХАУ-ын Гуанжоу хотод 2011 оны 12 сарын 6-10-ны хооронд зохиогдсон 20 дахь удаагийн “ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА”-н тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Х.Хатанбаатар ахлагчтай оюуны спортын 4 тамирчин оролцож Монгол Улс багаараа БНХАУ болон БНФУ-ын дараа шагналт 3 дугаар байрт шалгарлаа.

    Энэхүү тэмцээнд нийт 21 орны 125 тамирчин 10 төрөлд оюун ухаанаа уралдуулснаас:

    Багийн ахлагч ой тогтоолтын ОУ-н аварга, мастер Х.Хатанбаатарын хувьд “Хөзрийн дараалал” цээжлэх төрөлд нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 47 секундэд цээжлэн алдалгүй нэрлэснээр шагналт 4 дүгээр байрт, сонсголын ой тогтоолт шалгасан “Дуут цифр” төрөлд секунд тутамд хэлэгдэж буй 400 цифр цээжилснээс 89 цифрийг алдалгүй санаж нэрлэснээр 7 дугаар байрт тус тус шалгарсан байна.
    2011 оны ой тогтоолтын үндэсний аваргаас 6 медаль хүртсэн С.Акжолын хувьд “Нэр, зүс царай” цээжлэх төрөлд 15 минутанд 59 хүн цээжилж алдалгүй санаснаар шагналт 5 дугаар байрт орлоо. Мөн нэг багц хөзрийг 1 минут 13 секундэд, нэг цагт 11 багц буюу 572 ширхэг хөзөр, нэг цагт 1040 цифрийг дарааллаар нь тус тус цээжлэн алдалгүй нэрлэснээр их мастерийн болзлыг хангаж “Ой тогтоолтын олон улсын их мастер” боллоо.
    2011 оны ой тогтоолтын үндэсний аваргын тэмцээнээс 3 медаль хүртсэн С.Цогбадрахын хувьд сонсголын ой тогтоолт шалгасан “Дуут цифр” төрөлд секунд тутамд хэлэгдэж буй 400 цифр цээжилснээс 81 цифрийг алдалгүй санаж нэрлэснээр 8 дугаар байрт, 5 минутын цифр цээжлэх төрөлд 286 цифр цээжлэн алдалгүй нэрлэснээр 8 дугаар байрт тус тус шалгарлаа. Мөн нэг багц хөзрийг 1 минут 59 секундэд, нэг цагт 12 багц буюу 624 ширхэг хөзөр, нэг цагт 1100 цифрийг дарааллаар нь тус тус цээжлэн алдалгүй нэрлэснээр их мастерийн болзол хангаж “Ой тогтоолтын олон улсын их мастер” боллоо.
    Оюуны спортын тамирчин Т.Мягмарсүрэнгийн хувьд нэг багц хөзрийг 1 минут 43 секундэд, нэг цагт 11 багц буюу 572 ширхэг хөзөр цээжлэн алдалгүй нэрлэснээр ой тогтоолтын олон улсын их мастер болох гурван болзолын хоёрыг нь хангалаа.
    Монголын баг тамирчид эх орондоо 2011.12.12-ны 16:00 цагт газардана.

    Монголын гурван тамирчин ТОП-10-т багтан, хоёр нь их мастерийн болзол ханган, багаараа 3 дугаар байрт орж дэлхийд оюуны спортоор эх орныхоо нэрийг гарган гялалзсан амжилт үзүүлж 2011 оноо үдэж буй оюуны спортын мастерууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
    гэсэн мэдээ байна. Шинэ зүйлийг дэмжих хэрэгтэй.

    GD Star Rating
    loading...
  15. sanja says:

    Khatnaa bagshaa uragshaa

    GD Star Rating
    loading...
  16. жаагий says:

    Ой тогтоолтыг дэмжинээ. Ийм мундаг шинэлэг залуусыг яагаад гаргаж ирэх дургүй байдаг юм бол оо зарим нэг салбарт, гайхаж байна.

    GD Star Rating
    loading...
  17. Boldoo says:

    Ser-od delhiin avargad 4 udaa olimpod 3 udaa delhiin shildeg TOp5 marathond 3t ni Top 10 orson aziin №1 delhiin shildeg 20d bainshdee bor zurheeree 16 jil guij delhiid jinhen mongol er hunii tesver tevcheeriig gaihuulj yavaa zaluu ser odoo londogin olimp oirhon bain uragshaa

    GD Star Rating
    loading...
  18. zochin says:

    Ser-od mongoliin neriig delhiid gargaj yavaa er amjilt husie Ser-odoo

    GD Star Rating
    loading...
  19. shuruup says:

    LOndon 2012 oni olimpiin erhiig mongoloos hamgiin turuund avsan Gavyat tamirchin Ser-Od demjij bain

    GD Star Rating
    loading...
  20. Mongol hun says:

    oyunlag Mongol hun Mongol ulsiig hogjuulne. End ner dewshsen buh tamirchid sain baina. Mongol Ulsaa delhiid surtalchilj baina. Gehdee shine zuiliig gargaj irsen Delhiid oyunaaraa orsoldoj baigaa ene zaluusiig demjinee. Amjilt husiy ta nart!

    GD Star Rating
    loading...
  21. Oi tgtooltiin gaihamshig bolson 4n zaluug demjij bna 12dugaar sar bol tedniih bsan shuu yaltchgu. Ene chin zuvhun ungursun onii 12 dugaar sariin shildgiig shalgaruulj bga bizde, ternees bish 7dugaar sar ch yumu tiim bishshdee humuusee

    GD Star Rating
    loading...
  22. zochin says:

    Oi togtooltiin bagiig demjij bn

    GD Star Rating
    loading...
  23. zochin says:

    oi togtooltiin bagiig demjij bna :-) amjilt husiy

    GD Star Rating
    loading...
  24. duma says:

    Oi togtoolt iig demjij bnaa
    amjilt

    GD Star Rating
    loading...
  25. geegii says:

    Oi togtooltiig demjij bnaa amjilt husie ta nartaa :)

    GD Star Rating
    loading...
  26. london says:

    Ser-od mongoliin neriig delhiid gargaj yavaa er amjilt husie Ser-odoo

    GD Star Rating
    loading...
  27. zoccchin says:

    oi togtooltiig demjij bn . gaihaltai bn shu. manai zaluus.

    GD Star Rating
    loading...
  28. oi togtoolt says:

    ta nar bodoldoo yaaj tiim ih orontoi too tseejildeg bna aa 1000 orontoi 1tsagt yaaj tiim olon huzur tseejildeg bna aa 624 shuzur ene gaihaltai bish bna gjuu ?? eniig chadah hun mongold baitugai delhiid howorhon shuu uragshaa zaluusaa ta nar l mongoliin ireedui

    GD Star Rating
    loading...
  29. hungun says:

    Ser-od asar ih hudulmur tesver haruujil unheer gaihaltai aguu tamirchini

    GD Star Rating
    loading...
  30. mmmmmmmm says:

    ser-od mundag bailaa

    GD Star Rating
    loading...
  31. bakul says:

    oi togtooltiin bag hamt olniig demjij bna ene bol vneheer3 gaihaltai bahduushtai amjilt

    GD Star Rating
    loading...
  32. Undraa says:

    Oi togtooltiin avarga gdg chne hen buhnii chadah zuil bish shuu. Sain demjerei

    GD Star Rating
    loading...
  33. Mongol says:

    Mongolchuud olon zuunii tursh bieiin har hucheer delhiig ezlej diilj irsen ny unen. Odoo 21-r zuund oyunii huch chadlaar delhiig ezleh heregtei gej sanana.
    Mongolchuudiin IQ ugaasaa undor, ter dundaasaa todorch bgaa zaluusaa demjeed uram uguu!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: