Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Чөлөөт бөх » Дэлхийн алдартай бөхчүүд Монголд цугларна

GD Star Rating
loading...

Монголын чөлөөт бөхийн холбоо, “Женко” групп хамтран “Mongolia open 2012” чөлөөт бөхийн олон улсын нээлттэй тэмцээнийг энэ сарын 14, 15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Өнгөрсөн оны тавдугаар сард анх зохион байгуулсан “Mongolia open 2011” тэмцээнд 11 орны 300 гаруй баг, тамирчин оролцож байсан бол өнөө жил уг тэмцээн Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны албан ёсны хуанлид багтсанаар одоогийн байдлаар ОХУ, АНУ, Япон, БНХАУ, Болгар, Румин, БНСУ, Чех, Иран, БНАСАУ, Куба, Канад, Франц, Казах, Узбек зэрэг 15 улсын баг, тамирчид оролцох мэдүүлгээ албан ёсоор ирүүлээд байна. Оролцогчдын мэдүүлэг авах хугацаа дуусаагүй бөгөөд үлдсэн өдрүүдэд Европ, Латин Америкийн зарим улс баг, тамирчдынхаа мэдүүлгийг илгээх тухайгаа албан бусаар мэдээлжээ.
“Mongolia open 2012” тэмцээн нь олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн тул FILA-гаас гаргасан журмын дагуу жин тус бүрийн тэргүүн байр эзэлсэн тамирчинд 3000 доллар, дэд байрт 2000 доллар, хүрэл медалийн эзэнд 1000 долларын шагнал гардуулах бөгөөд багийн дүнгээр байр эзлүүлэх аж.
“Mongolia open 2012” тэмцээн өндөрлөсний дараа долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийх боломжийг ивээн тэтгэгч, зохион байгуулагчдын зүгээс дэлхийн шилдэг бөхчүүдэд олгож байна. Хамтарсан бэлтгэлд Монголын үндэсний шигшээ багийн бөхчүүдээс гадна уригдан ирсэн улсуудын шилдэг тамирчид хамрагдахаас гадна 1980-аад онд дэлхийн дэвжээг эзэгнэж явсан ОХУ-ын Сергей Белоглазов, Кубын Алехандро Пуэрто, Ираны Мохаммадиан Аскари, Японы Хидеаки Томияма, АНУ-ын Кевин Даркус, БНАСАУ-ын Ким Ён Сик, Болгарын Георгий Калтчев нарын алдартай бөхчүүд уг бэлтгэлийг удирдан явуулна.

Х.Уянга

GD Star Rating
loading...
Дэлхийн алдартай бөхчүүд Монголд цугларна, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: