loading...
Монголын софт теннисний эрэгтэйчүүдийн шигшээ баг өнгөрсөн намар БНСУ-д дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа гуравдугаар байр эзэлж, спорт тоглоомын төрөлд анхны томоохон медалийг хүртсэн билээ.
Ирэх жилийн ДАШТ-д медалийн өнгөө хувиргах зорилт тавьсан софт теннисчид ирэх 2012 онд хилийн чанадад цөөнгүй тэмцээнд оролцох нь. Тухайлбал он гарангуут тэд Японыг зорьж Азийн цомд хүч сорих аж. Дараа нь Тайванийн ОУТ, Азийн АШТ-д оролцохоор төлөвлөжээ.
loading...



