loading...
Испаний ла лиг өвлийн амралтаас эргэн ирэхээс өмнө Эзэн хааны цомын шөвгийн 16-гийн тоглолтууд явагдаж байна. Каталоны Барса клуб энэ шатанд Осасунатай учраа таарсан байгаа.
Барсагийн дасгалжуулагч Пеп Гвардьола амралтаасаа эргэж ирээд удаагүй байгаа багийн супер довтлогч Леонел Мессиг гараанд гаргах эсэхээ шийдэж амжаагү байна хэмээлээ.
Өөрийг нь Сер Алекс Фергусоныг залгамжилж МанЮ-д очих эсэх тухай асуухад Гвардьола хариулт өгөхийг хүссэнгүй.
2011 оны Клубын дэлхийн аваргын хэргэмийг хүртэж амжилтаар өндөрлүүлсэн Барселона клуб бэлтгэлдээ эргэн оржээ. Тэд өнөөдөр Испаний цомын тэмцээний шөвгийн 16-д Осасунатай тоглох юм. Осасуна сүүлд хийсэн 11 тоглолтоос ердөө ганц ялагдал амсаад байгаа. Тэд ла лигийн хүснэгтэд 5-р байранд яваа юм. Гэхдээ өнгөрсөн 9 сард Барса тэднийг 8 -0 –ээр бут ниргэж байсан билээ.
Эзэн хааны цомын тэмцээний шийдвэрлэх үе ирээд байна.
Нэг сарын эхнэс хоёр сар хүртэл цомын тэмцээн ерөнхийдөө шийдэгдчихлэг болохоор энэ хугацаанд маш хариуцлагатай байх хэрэгтэй. Дээр нь бас лигийн тоглолтууд байгаа болохоор бүх тоглогчдоо ашиглах хэрэгтэй болно. Хэн хэнийг ч ялгалгүй талбайд гаргах болно.
Пеп Гвардьола – Барсагийн дасгалжуулагч
Гвардьола гарааны бүрэлдэхүүнээ тоглолтын өмнө шийднэ хэмээн хэлж байна.
“Би тоглогчидтойгоо байнга харилцаатай байдаг. Мессигээс тогломоор байгаа эсэхийг нь асууж байж шийдвэрээ гаргана. Тэрэнтэй ярилцаж үзээгүй байгаа ч гэсэн ямар хариулт өгөхийг нь сайн мэдээж байна. Гэхдээ зөвхөн Месси гэлтгүй Макс, Адриано, шави, Иньеста гээд бүгдэнгээс нь асуух болно. Иньеста бэлтгэлдээ гараад удаагүй ч гэсэн тоглохыг тэсэн ядан хүлээж байгаа. Гэхдэ эцсийн шийдвэрийг би л гаргах болно
Манчестер Юнайтедийн дасгалжуулагч Сер Алекс Фергусон 70 насныг босгыг даваад байгаа. Түүнийг зодог тайлсны дараа Гвардьола халааг нь авч магадгүй байгаа тухай хэвлэлүүд шуугиж байна.
“Сайн мэдэхгүй юм. Энэ талаар бодож байсангүй. Сер Алекс Фергусон ойрын хоёр гурван жилдээ зодог тайлах бодолгүй байгаа гэсэн. Өөрийгөө харих болоогүй гэдгийг тэр мэдэрч байгаа бол ажиллах л хэрэгтэй. Би ч гэсэн тэрнийг цаашид ажилаасай гэж хүсч байна. Харин тохиромжтой мөч ирэх үед өөрийнхөө орлогчыг зөв сонгоно гэж найдаж байна. Бодвол өөртэй нь байнга ойр байдаг хүн л Юнайтедийн жолоог авна байх. Гэхдээ энэ бүхнийг хэдэн жилийн дараа Фергусоныг зодог тайлах үед л ярьцгаая. Одоо цаг нь биш байна”
Барса Памплона мужын Рэйно де Наварро цэнгэлдэхэд 1 сарын 12-нд хариу тоглолтыг хийнэ.
loading...





oort bol dotor ni nuutshan husel baidag biz manud ochih er ni fergiig zodog tailhaar manud dasgajuulah huseltei humuus boon boonooroo garch ireh baih da
loading...
Naadah chine yavah talaar boddog boljee
loading...
Ole Gunnar Solskjaer l boloosoi
loading...
nadad law evertonii David Moyes l SAFiig orloj chadax yum shig sanagddag, Moyes ch mundag dasgaljuulagch daa, heterhii hamgaalah taktik baridagaas bish, bagt n oligtoi dowtlogch bxgvi boloxoor l tegdeg bx, Moyes ManUg dasgaljuulaasai, Pep bol hereggvi ee
loading...
ee saf-iig shawi naraas ni orloh bhoo
loading...
David Moyes, Boltongiin Owen Coyle нар бол гоё л дасгалжуулагчид. Хэрвээ МанЮ шиг бүрэлдэхүүнтэй баг дасгалжуулж байсан бол ямар ч явах юм билээ.
loading...
manu shig bureldehunte gej saf oooroo ene bagiig bosgoson shuu de?
loading...