loading...
Өнгөрсөн онд Турк улсын Стамбул хотод болсон ДАШТ-нд хоёр дахь хүрэл медалиа хүртсэн “Хүч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер, ахлах дэслэгч О.Насанбурмааг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “2011 оны онцлох тамирчин”-аар өргөмжилж 3 өрөө байраар шагнаж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байрны түлхүүрийг гардуулж өглөө.
Өмнө нь МЧБХ-ны шинэ оны цэнгүүний үер МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш ДАШТ-нээс мөнгөн медаль хүртсэн, компанийнхаа дэргэдэх клубын тамирчин, олон улсын хэмжээний Д.Отгонцэцэгийг 2 өрөө байраар урамшуулсан билээ. Чөлөөт бөхийн спортын өнөө цагийн өнгийг тодорхойлж байгаа шилдэг тамирчид болох олимпийн наадамд оролцох эрхээ авсан О.Насанбурмаа, олимпийн 48 кг-ийн жинд шилжиж байгаа Д.Отгонцэцэг нарыг байраар урамшуулсан нь тэдний урам, зоригийг улам сэргээсэн явдал боллоо.
loading...




bayr hurgie
loading...
oor ynz ynziin ym soniroxgui baival amjilt gargax l baix dee er ni
loading...
Yunii turuund bayar hurgie iim tom amjilt gargasan yum chin shagnaj uramshuulah n zuw amjilt husie hicheegerei chuluut buh mandtugai
loading...