loading...
Реал Сарагоса багийн дасгалжуулагч Хавьер Агирре ажлаасаа халагдлаа. Түүнийг орыг АЭК Афиний менежер байсан Манола Хименес авсан байна. Агуирре Сарагосаг 2010 оны намраас эхлэн удирдаж байсан юм. Гэвч түүний удирдлага дор Арагоны баг тааруухан амжилт үзүүлж сүүлийн 9 тоглолтоос 8 ялагдал амсаад байгаа.
Одоогийн байдлаар Ла лигийн хүснэгтэд Сарагоса 2 хожил 10 ялагдалтай хомоол хамагч сүүлийн байранд бичигдэж байна.
Сарагосагийн багийн эзэн Агиррег клубын түүхэн дэх хамгийн тааруухан дасгалжуулагчаар нэрлэж байна. Агирре 2010 оны дэлхийн аваргад Мексикийн шигшээ багийг удирдан оролцуулж байсан билээ.
***
Аваргуудын лигийн цомыг хамгаалагч Барса клуб нөөц хаалгач Хосе Мануель Пинтотой шинэ гэрээ байгууллаа. Испани хаалгач ирэх жилийн зун хүртэл Каталоны багт үлдэхээр болжээ.
36 настай Пинто 2008 оноос Барсагийн төлөө хүчин зүтгэж байгаа бөгөөд энэ хугацаанд 38 удаа талбайд гарч 28 гоолыг алдсан байна.
Пинто Барсад ирэхээсээ өмнө Реал Бетис, Селта багуудад хүчин зүтгэж байсан юм.
***
АС Миланы ахмад хамгаалагч Алессандро Неста энэ улирлыг дуусгаад зодог тайлах бодолгүй байгаагаа илэрхийллээ. Түүний Милантай байгуулсан гэрээний хугацаа энэ зун дуусах юм. Тиймээс 35 настай Итали хамгаалагчыг зодог тайлна гэсэн яриа газар авах болсон юм. “Надад зодог тайлах ямар ч бодол алга. Энэ талаар дахиж яримааргүй байна” хэмээн тэрээр Gazzetta dello Sport сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.
Мөн тэрээр энэ улиралд Миланыг аваргаа хамгаална гэдэгт итгэлтэй байна.
“Хэдийгээр манай баг Ювентусын ард яваа ч гэсэн улирал дуусахаас өмнө гүйцэж чадна гэж итгэж байна. Барса байгаагүй бол аваргуудын лигт ч мөн адил түрүүлэх хамгийн өндөр боломжтой багаар нэрлэгдэх байсан”
Шинэ улирал эхэлснээс хойш Неста 8 тоглолтонд оролцож 1 гоол оруулаад байна.
–
Эвертоны хаалгач Тим Ховард премьер лигийн түүхэнд гоол оруулсан 4 дахь хаалгач боллоо. Болтоны эсрэг хийсэн премьер лигийн 19-р тойргийн тоглолтонд Ховард энэ гайхалтай гоолоо оруулсан. Гэвч харамсалтай нь түүний баг 2 : 1-ээр дийлдсэн билээ.
Түүнээс өмнө Петр Шмэйхел, Пол Робинсон, Брэд Фридэл нар гоол оруулж байсан юм. Ховард гоол оруулсныхаа дараа ямар нэгэн баяр тэмдэглээгүй. Үүнийгээ тэрээр эсрэг багийн хаалгач Богданыг хүндэлсэн учраас хэмээн тайлбарлаж байна.
“Богданд ямар байсныг би сайн ойлгож байна. Тийм болохоор гоолын баяр тэмдэглээгүй юм. Хэдийгээр сайхан гоол байсан ч гэсэн бусдыг бас хүндлэх хэрэгтэй” хэмээн тэрээр ярьж байна.
Ховард премьер лигийн улирал эхэлснээс хойш нэг ч тоглолт алгасаагүй байгаа.
loading...





aldart haalgach Lev Yashin Dinamo Moskva bagt anhni toglolton deeree garaad togloj bhda iim goal aldaj bsan gedeg, gehde barih gej bsan bumbug ni shiruun salhind chiglelee uurchluud orson tul hunii uuriingui coach selgeeniihen bugd elgee daran huhurch bsan gesen shu. Bumbug buurunhii…
loading...
tim howard bas l hvn chanar gargajdee
loading...