Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » дугуй » Дугуйн ертөнцөд шинэ баг мэндэллээ

GD Star Rating
loading...

Дугуйн ертөнцөд магадгүй ойрын хэдэн жилийн турш ноёрхож болзошгүй хүчирхэг бүрэлдэхүүн, авьяаслаг менежертэй шинэ баг мэндэллээ. РадиоШак Ниссан-Трек нэртэй багийг танилцуулах албан ёсны үйл ажиллагаа өчигдөр Люксембургт болжээ. Сүүлийн хэдэн жилийн турш Тур Де Францад хамгийн тогтвортой уралдаж буй дугуйчид болох Энди Шлек, Франк Шлек, Фабиан Кансалера, Крис Хорнер болон Андреас Клоден нарыг эгнээндээ багтаасан тус багийн ерөнхий менежерээр Астана, Радиошэк зэрэг багуудад ажиллаж байсан алдарт менежер Иохан Бруйнеел ажиллах болжээ. Тус багийн гол зорилго нь Тур Де Францад түрүүлэх байх болно гэдгийг өнгөрсөн жил уг тэмцээнд 2-р байрт орж, шилдэг залуу дугуйчны цагаан өмсгөлийг 3 жил дараалан эзэмшсэн Энди Шлек хэлж байна.

“Би зөв алхам хийсэн гэдэгтээ итгэлтэй байна. Би Тур Де Францад түрүүлэхийг хүсч байна. Магадгүй Турд түрүүлэх түвшинд хүрсэн эсэхээ шалгахын тулд Жиро Д Итали ч юм уу, Вуэльта уралдаж болох юм. Гэхдээ бидний зорилго тодорхой. Вуэльта Жиро аль аль нь гайхалтай уралдаан хэдий ч Тур Де Францтай юугаараа ч зүйрлэшгүй биз ээ.”

Америкийн Крис Хорнер 3 жил дараалан Америк дугуйчдыг цувралаас цуглуулсан оноогоороо тэргүүлсэн бол Германы туршлагатай дугуйчин Андреас Клоден 2004, 2006 онуудад Турд 2-р байрт орж байсан юм. цуваа гараат уралдааны дэлхийн 4 удаагийн аварга, Олимпийн аварга Фабиан Кансаллера болон өнгөрсөн жилийн Турд нийлбэр дүнгээрээ 3-т орж байсан Франк Шлек нарын хүчирхэг бүрэлдэхүүнтэйгээр тэд  хамгийн эхний уралдаандаа энэ сарын сүүлээр оролцоно. Тус багт 14 улсын 30 тамирчин багтаж байгаа бөгөөд Австралийн Аделайд хотноо 1-р сарын 15-22-ны хооронд Сантосын Цуврал тэмцээнд оролцох юм байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: