loading...
Боксийн ертөнцийн өнөө цагийн хамгийн шилдэг боксчдын нэг Флойд Мэйведер шүүхээс оноогоод байсан 3 сар хоригдох ялаа эдлэх хугацаагаа хойшлуулж, 5-р сарын 5-нд хийх ёстой байсан тоглолтдоо оролцох боломжтой боллоо. Тэрээр 2010 оны 9-р сард өөрийнхөө 2 хүүхдийн нүдэн дээр хуучин найз бүсгүй рүүгээ дайран, хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр буруутай нь тогтоогдон өнгөрсөн сард 90 хоногийн хугацаатай шоронд хоригдох шийтгэл аваад байсан юм. Гэхдээ түүний менежментийн багийн давж заалдсны дагуу шүүх ахин хэлэлцэн түүний ял эдлэх хугацааг ийн хойшлуулжээ. Хэдийгээр түүний 5-р сарын 5-нд хийх ёстой боксчний нэр тодорхой болоогүй байгаа ч өмнө нь хийгдээд байсан МGM Grand Garden Аренатай хийсэн аварга том гэрээ болон WBC-тэй хийсэн гэрээнд заагдсан зарим заалтуудад тулгуурлан шүүх ийн шийдвэр гаргасан юм байна.
Мэйвэдерийн хуульч Ричард Райт шүүгчдэд энэхүү ялыг хойшлуулснаар Лас Вегас хотод эдийн засгийн ямар үр ашиг авчрах боломжтойг ухуулж чадснаараа ялалт байгуулсан юм. Түүний Лас Вегасд хийх тоглолтыг үзэхээр ирэх үзэгчид, тэдний зочид буудалд хоноглох болон зарцуулах мөнгө, тоглолтыг телевизээр үзэх үзэгчдийн тоо зэрэг нь Лас Вегас хот, түүний ойр орчим дахь бизнест 100 гаруй сая долларыг авчрах тооцоог хийсэн нь шүүгчдэд хангалттай байлаа . Түүний сүүлийн 7 тулаан нь Лас Вегас хотод 1 тэрбум америк долларын ашиг авчирчээ.
Дашрамд сонирхуулахад Мэйдэвер хамгийн сүүлд Шэйн Мосли, Виктор Ортиз нартай хийсэн 2 тулааны дараагаар тус бүрээс нь 20 орчим сая долларыг халаасласан бөгөөд өнгөрсөн 9 сард өөрийн 3 хүүхдийн эхийг өөр хүнтэй болзож байгаад дургүйцэн маргалдан, улмаар гар хүрсэн хэргээр буруутгагдсан билээ. Юутай ч Мэйведэрийн WBC-ийн аварга цолоо хамгаалах тулаан явагдах боломжтой болж байна. Гэхдээ тэрээр 3 сар шоронд хоригдох хэвээрээ үлдсэн билээ.
loading...




Мөнгө хүчтэй байна.
loading...