loading...
Энэ сарын 13-22-нд Австрийн Инсбрук хотноо залуучуудын өвлийн анхдугаар олимп болох билээ. 70 гаруй орны 1059 тамирчин спортын 15 төрлөөр 63 цогц медалийн төлөө өрсөлдөх тус наадамд манай улсаас Алтантулгын Энх-Ариун тэшүүр, Дандарын Өсөхбаяр цанын төрлөөр оролцох билээ.
А.Энх-Ариуны хувьд дасгалжуулагч Д.Энхбаярын хамтаар ХБНГУ-ын Инцель хотноо хамтарсан бэлтгэлд хамрагдаж, сорил тэмцээнд оролцож байгаа бөгөөд 9-нд багтайгаа нэгдэх юм. Харин цаначин Д.Өсөхбаяр өнөөдөр дасгалжуулагч Д.Ичинхорлоо, МҮОХ-ны штабын ажилтан Б.Баяртуяагийн хамтаар эх орноосоо мордож байна. Манай багийн үлдсэн хэсэг ирэх баасан гаригт Австрийг зорих аж.
Мөн энэ үеэр болох AIPS-ийн 75 дахь удаагийн конгресст Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар нар оролцоно.
loading...



