Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Хөнгөн атлетик » ОУХМ Ц.Бямбажав олимпийн эрх авлаа

GD Star Rating
loading...

 Лондоны олимпод оролцох Монголын марафончдын тоо нэгээр нэмэгдлээ. Урьд нь эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг эрх аваад байсан бол өчигдөр Хятадын Сьямен хотноо зохиогдсон марафонд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Ц.Бямбажав топ 10-т багтсанаар дахин нэг эрх өвөртлөв. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /IAAF/- ны “Gold Label” зэрэглэлд багтсан 2012 оны анхны марафонд Монголоос ОУХМ Ц.Бямбажав, Б.Доржпалам, Л.Отгонбаяр нар оролцсон юм.

Эрэгтэйчүүдийн ангилалд хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорьсон Ц.Бямбажав 42.195 км замыг хоёр цаг 22 минут 36 секундэд туулснаар 10 дугаар байранд орж, олимпийн эрхийн болзол хангажээ. Марафонд Кенийн гүйгч Петер Камаис 2.07.37 цагийн амжилтаар тэргүүн байр эзэлсэн байна. Топ 10-т Кени, Этиопын тус бүр дөрөв, Морокко болон Монголын тамирчид багтжээ.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд оролцсон Б.Доржпалам хувийн амжилтаа ахиулсан байна. 10 дахь жилдээ зохиогдсон Сьямений олон улсын марафонд анх удаагаа 75 мянга гаруй тамирчин оролцсоноор Азийн дээд амжил тыг эвдлээ. Ийнхүү Сьямений марафоноос Монголын тамирчин Ц.Бямбажав олимпийн эр хээ авснаар нийт 10 тамирчин 30 дахь удаа гийн зуны олимпод оролцох эрхтэй болов.

Л.ГАНЧИМЭГ

GD Star Rating
loading...
ОУХМ Ц.Бямбажав олимпийн эрх авлаа, 9.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Дорж says:

    Доржпалам дүү маань уул нь эрэгтэй юмсан. Яаж яваад охидуудтай уралдчихдаг билээ? Бямбажав, Доржпалам, Отгонбаярын дасгалжуулагч (нөхөр нь) нар нэг багшийн шавь нар даа. Увс аймгийн Идэр клубын дасгалжуулагч Батчулуун гэж хүн бий.

    GD Star Rating
    loading...
  2. aviraa says:

    byambajavd uvs aimgiim ulgii sumiin hamt olnoos amjil husye. mun dasgaljuulagch ulgii sumiin haryat batchuluun ahdaa hamgiin sain saihniig husye.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: