Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Хонда “ПСЖ”-гийн хараанд өртлөө

GD Star Rating
loading...

Араб эзэнтэй болсноос хойш солилцоо наймаанд идэвхтэй оролцож буй Францын “Пари-Сен-Жер мен” клуб энэ өвөл цөөнгүй тоглогчийг онилоод буй. Сүүлийн үеийн мэдээллээр тэд Оросын ЦСКА багийн япон хагас хамгаалагч Кейсүке Хондаг авахаар албан ёсны саналаа илгээсэн гэнэ. Тэд 25 настай хөлбөмбөгчийг авахын тулд 13 сая евро төлөхөд бэ лэн байгаа аж.

Хонда 2009 оны өвөл Голландын “Венло” багаас зургаан сая еврогоор үнэлэгдэн Армийн клубт шилжсэн бөгөөд өнгөрсөн жил Азийн цомын тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан юм. Хөлбөмбөгийн солилцоо наймаатай холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад “Бавари”-гийн үндсэн бүрэлдэхүүнд багтаж чадахгүй байгаа Ивица Оличийг “Рома”, “Лацио” гэ сэн Италийн хоёр баг сонирхож эхэлжээ.

Хорват довтлогч 2009 онд чөлөөт агентын хувиар “Бавари”-д ирсэн бөгөөд тэр улиралдаа 19 бөмбөг оруулсан. Харин өнгөрсөн улиралд сэлгээнд голдуу сууж, есөн тоглолтод оролцсон ч гоол оруулж чадаагүй юм. И.Олич өөрөө багаа орхих хүсэлтэй байгаа болохоор наймаа биеллээ олох магадлал өндөр байна. Харин Ром хотын аль багт очих нь тодорхойгүй байгаа юм.

GD Star Rating
loading...
Хонда “ПСЖ”-гийн хараанд өртлөө, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Ezemshuur says:

    Honda Liverpool d irchih bailgui de

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: