Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Онцлох, Сарын шилдэг тамирчин » МУГТ Б.СЭР-ОД 12-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН БОЛЛОО

GD Star Rating
loading...

 

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Анхны шалгаруулалтанд амжилтаараа манлайлсан 5 тамирчин өрсөлдөж Боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба 10-р сарын шилдгээр тодорсон юм. Харин 11-р сарын шилдэг тамирчнаар Нидерландын Амстердам хотноо болсон Жүдо бөхийн Гран При тэмцээний -78 кг-ийн жинд аваргалсан ОУХМ П.Лхамдэгд мөн тодорсон удаатай.
Тэгвэл 2011 оны хамгийн сүүлийн сар болох 12-р сарын шилдэг тамирчны шалгаруулалт тун өрсөлдөөнтэй явагдаж, Монголын спортын отгон гавьяат марафоны спортын тамирчин Бат-Очирын Сэр-Од шилдгээр анх удаагаа шалгарлаа.
МУГТ Б.Сэр-Од 10-р сарын шилдэг тамирчны шалгаруулалтанд мөн нэр дэвшиж байсан бөгөөд Японы Марафонд 2 дахь жилдээ дараалан түрүүлсэн амжилтаараа ийнхүү 12-р сарын шилдэг тамирчин боллоо. Үзэгч, хөгжөөн дэмжигчдийн санал болох онлайн санал асуулгыг болон комиссын гишүүдын санал асуулгыг тэрээр итгэл төгс манлайлжээ.
Харин 2-р байрт онлайн шалгаруулалтыг сүүлийн өдрийг хүртэл тэргүүлж байсан Ой тогтоолтын ДАШТ-д оролцон хүрэл медаль хүртсэн Монгол улсын шигшээ баг орлоо. Багийн ахлагч Х.Хатанбаатар, С.Цогбадрах, С.Акжол, Т.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Гуанжоуд болсон ДАШТ-ээс багаараа хүрэл медаль хүртснээс гадна хувийн төрлөөр топ 10-т 4 тамирчин багтаж, 2 тамирчин их мастерийн болзлыг хангасан билээ.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол улсын аварга С.Мөнхбат, Токиогийн их дуулгаас хүрэл, Жэжүгийн дэлхийн цомоос мөнгөн медалийг 2 өөр жинд хүртэж бахдам амжилт үзүүлсэн Хөдөлмөрийн баатар МУГТ Х.Цагаанбаатар, Монгол Туургатан 2011 шатрын олон улсын тэмцээнд түрүүлж, шатрын их мастер цол хүртсэн Монгол улсын 5 дахь тамирчин болсон Ц.Батчулуун нар энэхүү шалгаруулалтанд нэр дэвшиж өрсөлдлөө.


Дашрамд дуулгахад энэ сарын шалгаруулалтаас эхлэн МҮОХ-ны алтан түнш “РИО ТИНТО” ивээн тэтгэгч-хамтран ажиллагчаар ажиллах болсныг та бүхэнд дуулгахад таатай байна

Хүндэтгэсэн:
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

12-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД ӨРСӨЛДӨГЧИД

Шатрын Их Мастер Цэгмидийн Батчулуун – “Монгол Туургатан 2011” шатрын олон улсын тэмцээнд түрүүлж, шатрын спортын оргил цол их мастерийн болзол хангаж, Монгол Улсын 5 дахь их мастер болсон.
МУГТ Бат-Очирын Сэр-Од – Японы Марафонд 2 дахь жилдээ дараалан түрүүлж, Монгол Улсын Гавьяат Тамирчин цолоор шагнагдсан.
Монгол Улсын Аварга С.Мөнхбат – Үндэсний Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн түүхт ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд 7 даван түрүүлсэн.
Хөдөлмөрийн баатар, МУГТ Хашбаатарын Цагаанбаатар – Японы Токио хотноо болсон “Их Дуулга” тэмцээнээс 66 кг-ийн жинд хүрэл медаль, БНСУ-ын Жэжү хотноо болсон Дэлхийн цомын тэмцээнээс 73 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн.
Ой Тогтоолын ДАШТ-д оролцсон Монгол улсын шигшээ баг: БНХАУ-ын Гуаньжу хотноо болсон “Ой Тогтоолын ДАШТ”-д багаараа хүрэл медаль хүртэж, хувийн төрлөөр 3 тамирчин Топ 10-т багтан, 2 тамирчин их мастерийн болзол хангасан.

1. Онлайн санал асуулга (Вэб хуудас, бусад онлайн хэрэгслээр санал авах) – нийт саналын 50 хувь
2. Сарын шилдгийг дүгнэх комисс (Хамтрагч байгууллага бүрээс нэг нэг төлөөлөгч) – нийт саналын 50 хувь

GD Star Rating
loading...
МУГТ Б.СЭР-ОД 12-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН БОЛЛОО, 9.9 out of 10 based on 16 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Guest says:

    Yun 80 huvi be? Ha Ha Ha!!!! Online sanal asuulga 50% gee biz dee!!! Tegeheer 30/2+50=65% bna daa! Teneguud ee!!!

    GD Star Rating
    loading...
  2. Boldoo says:

    yag zuv hun avlaadaa

    GD Star Rating
    loading...
  3. Жамух says:

    Сэр-Одоо амжилт чи шүү

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: