Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Бильярд » Стивен Магуайр түрүүллээ

GD Star Rating
loading...

Энэ сарын 6-8 нд Герман улсын Мюнхен хотод РТС 12 цуврал тэмцээний төгсгөлийн шатны тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд анхан шатнаас шалгарсан 16 тоглогч оролцож Шотландын тоглогч Stephen Maguire түрүүллээ.
Stephen Maguire нь 2008 онд China Open тэмцээнд түрүүлснээсээ хойш 45 сарын турш ямар нэгэн тэмцээний түрүү аваагүй байжээ. Тэрээр тэмцээний дараа хэлэхдээ: “Би финалын тоглолтонд сайн тоглолоо. Энэ тоглолт бол энэ тэмцээнд миний хийсэн хамгийн сайн тулаан байлаа. Би зул сарын баяр шинэ жил гээд огт бэлтгэл хийгээгүй болохоор ялагч болно гэж ерөөсөө тооцоолоогүй.

Магадгүй үүнд миний энэ амжилтын нууц нь нуугдаж байсан байж болох юм. Ямар ч тэмцээнд түрүүг авахад надад улирлын дараа дараагийн тэмцээнүүдэд сайн тоглох итгэл өгдөг. Мастерс тэмцээнийг  тэсэн ядан хүлээж байна”.

Stephen Maguire өнгөрсөн улиралд РТС-гийн топ 24-д багтаж Гранд финалд тоглох эрх авсан боловч тоглохоос татгалзжээ. Энэ нь түүний 3 дахь хүүхэд (охин) төрөх нь давхцсантай холбоотой гэнэ. Тэрээр: “Гранд финалыг тоглохгүй өнгөрөөх нь харамсалтай л байна. Түүнд шалгарахын тулд их юм хийсэн юмсан, гэвч гэр бүл маань нэгдүгээрт байдаг юм” гэжээ.

2012.01.08-нд Герман улсын Мюнхен хотод болсон РТС 12 тэмцээний финалын тоглолтын шууд нэвтрүүлгээр Олон улсын 1-р зэрэглэлийн шүүгч, Европорт сувгийн орос комментатор №1 Владимир Синицын надад болон монголын бүх снукер сонирхогчдод мэнд дамжуулсныг оруулав. Орос хэл мэддэг, бага зэрэг ойлгодог бүх снукер сонирхогчид хүлээн авна уу..

GD Star Rating
loading...
Стивен Магуайр түрүүллээ, 9.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: