loading...

Пеп Гвардилогийн тооцож байснаар Каталаны дерби Барсагийн хувьд амаргүй шалгуур байх нь ойлгожтой байлаа. Хэрвээ Барса хожил авсан бол Гвардилогийн удирдлага доорхи 100 дахь ялалт болох байв. Нөгөө талаар “Корнелья Эль Прат” стадионоос энэ улиралд 5 баг оноотой гэртээ харьж чадсан. Реал, Осасуна хожил авсан бол Вильяреал хуурай тэнцсэн. Барса сүүлийн 4 тоглолтонд ялалт байгуулж, нийт 21 гоол оруулж нэг ч бөмбөг хаалгандаа алдаагүй бол Эспаньол эсрэгээрээ гурав хоногын өмнө цомын тэмцээнд ялагдан, хасагдсан. Гэхдээ Эспаньолын шинэ стадион Корнелья бол Мессигийн гоол оруулж амжаагүй байгаа цөөн хэдэн цэнгэлдэхийн нэг билээ. Тоглолтонд гэмтэл аваад байсан Андреас Иньеста эмч нарын өгсөн зөвшөөрлөөр оролцохоор болсон нь онцлох явдлын нэг байлаа.
Эспаньол тулааныг идвэхтэй эхлүүлсэн хэдий тоглолтын 16 дахь минутад гоол алдав. Алвесийн дамжуулалтыг Фабрегас гоол болгож чадсан юм. Үүнээс үүдэж Эспаньол хамаг хүчээ довтолгоонд зориулахыг чармайж эхэлсэн. Энэ нь Барсагын талбайг бүхэлд эзэгнэх боломжыг хязгаарлаж өгч байлаа. Нэгдүгээр үе 0:1 харьцаатай өндөрлөв. Хоёрдугаар үед тоглолтонд онц өөрчлөлт орсонгүй. Барселона өөрсдийн арга барилаар тоглолтыг гартаа оруулах оролдлого үргэлжлүүлсээр харин Эспаньол ямар нэг онцгой зүйл хийхийг оролдсоор тоглолт дуусахаас 4 минутын өмнө Альваро Вакес тооны харьцааг тэнцүүлж дөнгөв. Нэмэлт цагт Барсад хожлыг эргүүлэн авах бололцоо гарсан. Гэхдээ үүнийг хэн ч гүйцэлдүүлж чадсангүй. Барса оноо алдсан явдалд мэдээж хамгийн их баярласан баг бол Реал Мадрид байх нь тодорхой. Энэ явдлаас 24 цагийн өмнө Реал Мадрид 5:1 –ээр Гранадаг буулган авсан бөгөөд Барсагаас 5 оноо илүү болж байна.
| ЭСПАНЬОЛ – БАРСЕЛОНА – 1:1 (0:1) | |
| Эспаньол | Барселона |
| Кристиан Альварес, 81 | Виктор Вальдес |
| Хорди Амат | Даниэл Алвеш |
| Рауль Родригес | Карлес Пуйоль |
| Эктор Морено | Херард Пике |
| Дидак | Эрик Абидаль |
| Владимир Вайсс, 46 | Хави |
| Хуан Форлин | Серхио Бускетс |
| Коффи Ромарик, 64 | Андрес Иньеста |
| Бифума Тьеви | Сеск Фабрегас, 85 |
| Хоан Верду | Лионель Месси |
| Серхио Гарсия | Алексис Санчес, 72 |
| Сэлгээ: | |
| Хави Лопес, 46 | Педро, 72 |
| Альваро Васкес, 64 | Сейду Кейта, 85 |
| Франсиско Касилья, 81 | |
|
Шар хуудас: |
|
| Коффи Ромарик, 45 | Лионель Месси, 14 |
| Рауль Родригес, 70 | |
| Альваро Васкес, 76 | |
| Хуан Форлин, 90 | |
| Хорди Амат, 90 | |
| Франсиско Касилья, 90 | |
loading...




Barca ene jil neg ch tsom bitgii avaasai, CR7 bas ballon d’or avaasai
loading...
hojigdoh uy bailgui yahuu TOP bag form-oon udaan hadgalana gedeg medeejiin hetsuu ene hojigdol Barsa-g iluu hurtstgaj ogoh n oilgomjtoi
loading...
erguu alaa barca hojidoogui za tentssen bna gehdee udahgui zondoo hojigdono za tanai jujigchin barca
loading...
ta nar fanatuud bish zuer l soyolgui hol bombog mededgui heden alia salbadainuud bnaa icheeechee
loading...