loading...
МҮОХ-ны алтан түнш “Рио Тинто” компани Азийн болон Дэлхийн цом, гран-при тэмцээний аварга, жүдо бөхийн ОУХМ П.Лхамдэгд, Азийн наадмын аварга, чөлөөт бөхийн ОУХМ Г.Мандахнаран нарыг Лондоны олимпийн элч тамирчнаараа зарлалаа. Ингэснээр дэлхийн уул уурхайн тэргүүлэгч групп энэ хоёр тамирчны бэлтгэл, витаминжуулалт, замын болон олимпийн үеэр гарах бүх зардлыг хариуцах ажээ.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Оюу Толгой ХХК -ийн ТУЗ-ийн дарга доктор Г.Батсүх, Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей, Олон нийтийн мэдээлэл харилцааны дэд ерөнхийлөгч Дэвид Патерсон нар оролцсон юм. Өмнө нь Оюу толгой ХХК нь Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарыг элч тамирчнаараа зарлаж, паралимпийнхантай мөн гэрээ байгуулаад байсан билээ.
loading...





sn bn duu mini baharhaj bn shuu baagii ah ni
loading...
юуны өмнө энэ хоёртоо баяр хургэе. та хоёр бид бүгдийн бахархал шүү цаашид олон цэмцээнд амжилттай оролцож энгэрээ мялааж яваарай. амжилт Мандахаа
loading...