Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Донадони Пармагийн шинэ дасгалжуулагч

GD Star Rating
loading...

Италийн шигшээ багийн дасгалжуулагч байсан Роебрто Донадони Пармаг удирдахаар боллоо. Өнгөрсөн амралтын өдөр явагдсан Сери А -лигийн 17-р тойрогт Парма Интерт 5-0-ээр бутниргүүлсэн. Үүний дараа Франко Коломбаг ажлаас нь чөлөөлөх тухай яриа газар авч эхэлсэн юм. Түүний удирдлага дор Парма 6 тоглолтоос ганц ч хожил авч чадаагүй бөгөөд хүснэгтийн 15-р байранд бичигдэж байгаа.

“Шар цэнхэр”-үүдийн албан ёсны вэб сайтад “Донадони  манай багийн шинэ дасгалжуулагчаар томилогдоо. Түүний цаашдын ажилд сайн сайхныг хүсье. 1 сарын 15-нд Сиенагийн эсрэг хийх дебут тоглолтонд нь амжилт хүсэж байна” хэмээжээ.

АС Милан, Италийн шигшээ багийн төлөө тоглож байсан Донадони дасгалжуулагч болоод чамгүй амжилтанд хүрсэн. 2006 – 2008 оны хооронд тэрээр Италийн шигшээг удирдаж Европын аваргад оролцуулж байсан.Тэмцээний шөвгийн наймд Испанид ялагдсаны дараа тэрээр ажлаа хүлээлгэн өгч түүнээс хойш Сери А -лигийн Наполи, Кальяри багуудыг удирдаж байлаа.

Парма 17 тойргийн дараа 19 оноо авч хүснэгтийн 15-р байранд бичигдэж байна.

 

GD Star Rating
loading...
Донадони Пармагийн шинэ дасгалжуулагч, 9.7 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: