Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Хьюз “Бартон ахлагчаараа үлдэнэ”

GD Star Rating
loading...

QPR-ийн шинэ дасгалжуулагч Марк Хьюз Жой Бартонг багийн ахлагчаар хэвээр үлдээнэ гэдгээ мэдэгдлээ. Нэйл Уорнокын халааг мягмар гаригт авсныхаа дараа тэрээр энэ мэдэгдлийг хийсэн юм. QPR Player сонинд өгсөн ярилцлагадаа “Бартон багийн ахлагчаараа үлдэнэ. Тэрнийг солих ямар нэгэн шалтгаан олж харахгүй байна” хэмээжээ.

“Багийн бүх тоглогчид ч бас надтай адилхан бодолтой байгаа. Ямарваа багийн амжилтанд лидер, ахлагчын үүрэг хамгийн чухал байдаг болохоор энэ энэ асуудлыг сайн бодож үзсэн”

Хьюз өвлийн наймааны цонх хаагдахаас өмнө бүрэлдэхүүнэээ хүчирхэгжүүлэхээр бэлдэж байна. Багийн удирдлага түүнд 20-с 30 сая фунтээр наймаа хийх эрх өгсөн ажээ.

“Бусад багуудтай харьцуулахад энэ мөнгө хангалттай их биш ч гэсэн би зөв зарцуулахыг хүсч байна. Ухаалаг зарж чадвал 10 сая ч гэсэн бидэнд хангалттай”

QPR-ийн эхний бай Челсигийн хамгаалагч Алекс руу чиглэж байна.

GD Star Rating
loading...
Хьюз "Бартон ахлагчаараа үлдэнэ", 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: