loading...
Ази тивийн аварга, олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт боксчин, ОУХМ Ц.Батнасан Япон улсад 15 жил амьдарч байгаад эх орондоо иржээ. Тэрбээр Монголын боксын спортыг нэгэн үе авч явсан үеийнхнийхээ тухай сонирхолтой дурсамж бичсэнийг уншигчдадаа толилуулъя.
Одоогоос 20 гаруй жилийн өмнө “Ардын эрх” сонины сурвалжлагч Н.Саранчимэг “Монголын бокс 1971 оны гахай жилтнүүдийн гарт шилжих нь ээ” гэсэн нийтлэл бичиж, түүндээ Э.Цогтжаргал, Ц.Даваацэрэн, С.Нэмэхбаяр, Ө.Саранхүү, Д.Лхагва, Т.Үйтүмэн, С.Эрдэнэбат, Ц.Батнасан нарыг онцлон дурдсаныг санаж байна. Тэгвэл одоо 40 насны босго алхсан эдгээр эрчүүд боксын спортод хийсэн гавьяа, хэлэх үгтэй нэгэн үеийнхэн болжээ. Ер нь Монголын боксын ертөнцөд гахай жилтнүүд олноор түрэн орж
ирсэн нь 1990-ээд оны эхэн үе. Энэ л үед дээрх боксчдоос гадна Эрдэнэтийн Түмэнбаяр, Сэлэнгийн Пүрэвдорж, Дорнодын Бат-Эрдэнэ, Энхтайван, Сайнбилэг, Цэвээнпүрэв нарын олон тамирчин гарч ирснээр Монголын боксын нэгэн үеийг тодорхойлж байлаа.
Зүүн гараас: Т.Үйтүмэн, Д.Банди, Ц.Батнасан
Зөвхөн 1971 оны гахай жилтнүүд дундаас гавьяат тамирчин дөрөв, олон улсын хэмжээний мастер тав, спортын мастер 10 төрснөөс харж болно. Монголын боксын 60 жилийн түүхэнд 12 гавьяат тамирчин төрөн гарсны дөрөв нь гахай жилтэн байна. Тэгэхээр энэ үеийнхэн Монголын бокст хэр их жинтэй хувь нэмэр оруулсан нь харагдана.1990-ээд онд хөдөөнөөс ирсэн ихэнх тамирчид маань хүнд хэцүү үеийг давж чадалгүй нутаг буцсан даа. Харьяалал нь орон нутагт тул картын бараа олдохгүй хоолгүй байсан тэдэнд хэн ч ямар ч цалин өгдөггүй байв.
-Дорнодын Ө.Саранхүү, Эрдэнэтийн С.Түмэнбаяр хоёр энэ хүнд үеийн золиос болж ид сайхан амжилт гаргах 21-22 насандаа спортоо орхисон. Саранхүүгийн хувьд 17 настайдаа шигшээ багт орж ирсэн. Тэр жилдээ Болгарт болсон тэмцээнд дэлхийн цомын аварга Чугаковт ганцхан оноогоор хожигдож байсан юм. Тэрбээр Цогтжаргал, Даваацэрэн, Лхагва, Нэмэхбаяр нартай өгөө аваатай үзэлцдэг, жин ойролцоо асар их ирээдүйтэй тамирчин байсан.
-С.Түмэнбаярын авьяас, чадвар багаас нь л тодорсон доо. Дунд сургуулийн сурагч байхдаа залуучуудын улсын гурван удаагийн аварга, спортын мастер болчихсон байсан. Үеийнхэн дотроосоо хамгийн түрүүнд дээшээ гарсан. Энэ хоёр тамирчин спортоо эрт орхисонд нь одоо болтол харамсаж явдаг юм.
-Э.Цогтжаргал (48 кг) боксоо болих хүртлээ жиндээ босоо байсан. 1989 оны Москвад болсон ДАШТ-д IV, 1991 оны Сиднейн ДАШТ-д IV, 1993 оны Тамперегийн ДАШТ-ээс хүрэл медаль авч, дэлхийн аваргаас медаль авсан Монголын хоёр дахь боксчин болсон. 1992 оны Барселоны олимпод Кубын алдарт Марселлод ойрхон хожигдсон юм даг. Олон улсын тэмцээнээс олон ч медаль авсан. Солгой өрөлттэй, зай сайн мэдэрдэг, хүүхэд байхаасаа томчуудтай тоглосоор хашир суучихсан, баргийн хүнд илэрхий дээрэлхүүлж хожигддоггүй тамирчин.
-Манай Ц.Даваацэрэн (54 кг) улсын олон удаагийн аварга. 1993 оны Тамперегийн дэлхийн аваргад IV байр эзэлж, 1996 оны Атлантын олимпод медалийн төлөө тоглож байсан дэлхийн хэмжээний боксчин. Өндөр, туранхай болохоор холын зайнаас уран тоглоно. Ах нь Цэрэнням гэж манай шилдэг тамирчин байсан.
-С.Нэмэхбаяр 57 кг-ын жинд олон жил тогтмол сайн тулалдсан. Цогтжаргал, Даваацэрэн, Саранхүү, Лхагва нар хүүхэд байхаасаа л хоорондоо “алалцаж” ирсэн. Бие биенээ ээлжлэн хожоод нэг нэгнийгээ уйлуулаад явдаг байж билээ. 1992 онд Туркийн Истанбулд болсон олон улсын тэмцээнээс Нэмэхээ маань Болгарын алдарт Тодоровтой алтын төлөө тоглож, луйвардуулаад ялагдаж билээ. Өмнөх дэлхийн аваргаас Тодоров мөнгөн медаль авчихсан байсан, тэр оныхоо Европын аварга болсон үе байлаа. Гэхдээ Нэмэхээг дийлээгүй юм. Дараахан нь Тодоров дэлхийн аварга болсон. Нэмэхээ маань хэнэггүй байрын хүн л дээ. Сайхан дуулна, сайн ч барилдана. Хэрвээ Нэмэхээд Лхагвагийн хөдөлмөрч чанар байсан бол лавтай дэлхийн аварга болох байсан даа.
-Д.Лхагва 1991 оноос л гэнэт сайжраад ирж билээ. 1991 оны “Улаанбаатарын цом” олон улсын тэмцээний үеэр Нэмэхээ тэр хоёр алтын төлөө тулалдахад Лхагва ялж, тэр жилийн дэлхийн аваргад орох эрхтэй болж билээ. Сиднейн дэлхийн аваргад Лхагва маш сайн тоглосон гэж Банди багш ярьж байхыг нь сонссон. Хамгийн олон тулаан хийж, медальд ойртсон тамирчин бол Лхагва гэж байсан. Дэлхийн аваргын хүрэлтэй Хойд Солонгосын тамирчинтай медалийн төлөө тоглоод ялагдсан. Хожих боломж байсан гэж хэзээ хойно хүртэл Банди багш харамсан ярьдаг юм.
1995 онд Лхагва ид гялалзаж байв. Улсын аваргын алтан медалийн төлөө Үеэтэй тулалдаад ялж байсан. Дараа нь БНСУ-д болсон Сөүлийн цомд алт аваад мэргэжлийн бокст шилжсэн дээ. 1999 онд Японы тамирчин, WBA холбооны аварга Хатакеямаг дөрөвдүгээр раундад нам цохисноор Монголоос төрсөн анхны мэргэжлийн боксын дэлхийн аварга болсон. Зүйрлэмгүй их тэвчээр хатуужилтай, хөдөлмөрч, тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хүнээс ямар хүч бололцоо гарч болохын жишээ болсон агуу тамирчин.
-Монголын ард түмэн Т.Үйтүмэн хэмээх шар залууд хайртай. Хүний хайр татсан сайхан сэтгэлтэй, бүхий л амьдралаа энэ спорттой холбосон, бүх талаараа жинхэнэ боксчин хүн. Бүр гэр бүлээ хүртэл бокст уруу татаад, эмч эхнэрээ боксын эмчш үүгч болгочихсон хүн шүү дээ. Үүеэг би 1986 оноос мэднэ. 1986 оны Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах тэмцээний урьд өдөр ээжийнх нь дүү Ганхуяг гэж бокс тоглодог залуу дагуулж ирээд жинг нь үзэж байсныг санадаг юм. Тэр үед жин нь 37- 38 кг орчим байсан байх, жижигхээн шар юм. Тэмцээн 46 кг-аас эхэлнэ. Үүеэ бүх өрсөлдөгчөө гэдсэнд нь цохиж унагаад түрүүлчихэж билээ. Бүгд гайхсан даа. Тэмцээнд орж байгаа хүүхдүүд хэдэн сар хичээллэсэн байсан юм.
Зүүн гараас: С.Түмэнбаяр, Б.Алтангэрэл, буриад шүүгч
В.Баранников, Б.Энхтайван, н.Хатанбаатар
Төрөлхийн авьяастай, гайхамшигтай мэдрэмжтэй, зоригтой, гэнэтийн огцом тэсрэлт сайтай, дэлхийн нэг номерын боксчноор бичигдсэн Монголын анхны боксчин. Амжилтын тухайд Үүеэ Атлантын олимпод луйвардуулаад л медальгүй хоцорсноос бусад бүх тэмцээнээс медаль авсан. Азийн аварга 1995 онд Узбекистаны Ташкентад болоход ганцаараа алт авч байсан. Ер нь 1992 оноос хойш ЗХУ-аас салсан таван орон Азид орох болсноор Азийн аваргаас медаль авна гэдэг амаргүй болсон шүү. Аваргын төлөө нутгийн тамирчин Авдулаевыг хожиж байв. Хожим Авдулаев олимпийн аварга болсон. Үүеэ маань 1997 оны дэлхийн аваргаас мөнгө авсан. Энэ үеэс л Үүеэг дэлхийн хэмжээний боксчин болсон гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн. Олон ч ОУТ-д түрүүлсэн дээ. Үүеэг бүр жаахан хүүхэд байхад нь л Банди багш “Олимпийн аварга болно” гэж хэлдэг юм. Тэр үедээ Үүеэ бид хэдээс нэг их ялгараад байдаггүй байлаа. Банди багш хүн танихдаа мундаг шүү. Атлантын олимпод шавиа түрүүлнэ гэдэгт багш итгэж байсан байх. Би ч лавтай итгэж байлаа. Даанч муухай луйвардуулсан даа.
-С.Эрдэнэбат бол эрт танигдсан. 1988 оны МБАТ спартакиадаар ОУХМ Дэмбэрэл ахтай алтын төлөө тоглоод ялагдаж байсан. Гавьяат мастер Р.Отгонбаяр ах Эрдэнэбатад зодгоо тайлж өгч байлаа, тэр үед. Харамсалтай нь 1992 оны Барселоны олимпод явахдаа шарласнаа мэдээгүй байсан тул олигтой тулалдаж чадалгүй тэр чигтээ зодог тайлсан. Дөнгөж 21 настай байсан шүү дээ, тэр үед. Үүеэ, Ээнээ хоёр тэр үед нэг жинд өгөө аваатай тоглодог байсан. Боксыг эрт орхисонд нь харамсдаг юм.
Нэг үеийнхэн буюу 1971 оны гахай жилтнүүд гэж ийм л мундаг боксчид байлаа. Тив, дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгаж явсан тэдний гаргасан амжилт, хөлс хөдөлмөр Монголын боксын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан юм.
Ц.БАТНАСАН
loading...




1971 oniix jinxene zax zeelin ued ulsuj tsangaj xar tsai xatsan gambiraar xolloj ybsan unxeer sain zalyychyyd odoogiin xangamjtai baisan bol olimp delxiid alax bsan daa Eeneeg englandad bxiin sain medne sain zalyy tsebeenee okey,badar yygan serdamba londond amjilt gargaxiig l zalbirch syyna
loading...
DorNoDiin boxeruud uneheer sain tamirchid boldog ene bol dasgaljuulagch TumurBataa bagshiin maani gawyaa odoo ch gesn dornodiinhon sain heweeree l bna Tumuruu bagshiin maani huuni huuhduudee dasgaljuulaad yamr ch bsan temtseenuudees medal aldahgui amjilttai ajillaj bna monogliin box hogjih boltugai ene jil jin burees GoLD awna bhaa
loading...