Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Гольф » 2011ОНЫ БАЯЧУУД

GD Star Rating
loading...

“Sports Illustrated” сэтгүүл 2011 онд орлогоороо тэргүүлсэн тамирчдын жагсаалтыг гаргажээ. Хувийн амьдралд нь ярвигтай асуудал үүссэний балгаар томоохон тэмцээнд үзүүлэх амжилт нь буурсан ч гольфчин Тайгер Вудс 62,29 сая “ногоон”-ы орлогоор тэргүүлэгчийн байранд заларсан хэвээр. Тэрбээр ивээн тэтгэгчид болон рекламны гэрээнээс мөнгөнийхөө ихэнх хувийг бүрдүүлсэн аж. Түүний мэргэжил нэгт Фил Микельсон 61,19 сая доллар “үйлдвэрлэн”, хоёрдугаарт жагссан байна.

Чансаагаараа гуравт яваа теннисчин Р.Федерер 52,78 саяын бэнчингээр тэдний ард бичигдлээ. Филиппиний шилдэг боксчин Мэнни Пакьяо 52, эхнэрээсээ дуулиантайгаар салсан Фернандо Алонсо 45 саяыг хураажээ. NBA-гийн локаут удаан үргэлжилсэн ч Леброн Жеймсийн хөрөнгийг багасгаж чадсангүй. Тэрбээр испани нисэгчтэй адил хэмжээний орлого олсон нь гайхалтай. Леброн реклам залгигчдын нэг гэдэг нь ийн батлагдав.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр гурван жил дараалан тодорсон Лионель Месси хүчтэй өрсөлдөгч Криштиану Роналдугаас ч бага мөнгө хураажээ. “Барса”-гийн нэрт довтлогч хэтэвчээ 38, “Реал”-ын тэргүүний тоглогч 43 саяар зузаатгасан аж. Америк хөлбөмбөгчин Пейтон Маннинг 38,07, бейсболч Алекс Родригес 36 сая долларын “пүнлүү” авсан бол орос бүсгүй М.Шарапова 23,9 саяын орлого олсон байна.

Б.СОНДОР

GD Star Rating
loading...
2011ОНЫ БАЯЧУУД, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: