Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус » Монгол хөвгүүд Хятадын шигшээ багийг “тасархай” хожлоо

GD Star Rating
loading...

 Тайландын нийслэл Бангкокт Ази тивийн пологийн аварга шалгаруулах “ALL ASIA CUP 2012” тэмцээн энэ сарын 9-14-нд болж, Хятад, Энэтхэг, Тайланд, Монгол, Малайз, Сингапур, Индонез, Бруней, Фи липпин, Дубайн шигшээ баг өрсөлдөж байна. Монголын үндэсний пологийн шигшээ баг уржигдар Улаанбаатарын цагаар 22.00 цагт БНХАУ-ын шигшээ багийг 8:4-өөр хожив. Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрвөн жилд нэг удаа болдог уламжлалтай. “Манай улсын “Чингис хаан” баг уг тэмцээнд анх удаа оролцож байгаа бөгөөд Азийн хамгийн хүчтэйд тооцогддог Хятадын үндэсний шигшээ багийг онооны илт зөрүүтэй хожсон нь поло сонирхогчдыг алмайрууллаа” гэж “Чингис хаан поло клуб”-ийн захи рал С.Энхцэцэг Бангкокоос мэдээлэв. Монголын шигшээ баг дөрвөн тамирчинтай бө- гөөд багийн ахлагч Г.Ихтэнгэр-Баруунхүрээ 16 настай, бусад гурван тамирчин нь 18-26 насны залуус аж. Тэдний хоёр нь малчин айлын 18-20 насны хөвгүүд гэд гээрээ онцлог юм. Монголын морьт хөвгүүд Хятадын туршлагатай тамирчдыг хожихдоо “замен”-аа ч солилгүй өрсөлдөгчдөө нэлээд сандаргажээ.

GD Star Rating
loading...
Монгол хөвгүүд Хятадын шигшээ багийг “тасархай” хожлоо, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. haan says:

    bichlrg ni bna uu uzhiimsan nice zaluusaa

    GD Star Rating
    loading...
  2. Grubby manu says:

    bichlegin uziildaa. uragshaa zaluusaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: