Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом, Шинэ мэдээ » Уламжлалт тэмцээн эхэллээ

GD Star Rating
loading...

Энэ сарын 14-29-нд Голландын Вейк-ан-Зеед 2755 дундаж чансаатай 14 супер их мастер (сугалааны дарааллаар жагсаавал Д.Навара (Чех, 2712), Б.Гельфанд (Израиль, 2739), Т.Ражабов (Азербайжан, 2773), С.Карякин (ОХУ, 2769), Х.Накамура (АНУ, 2759), М.Карлсен (Норвеги, 2835), Г.Камский (АНУ, 2732), Л.Ван Вели (Голланд, 2692), В.Гашимов (Азербайжан, 2761), В.Иванчук (Украин, 2766), Л.Аронян (Армен, 2805), Ф.Карауна (Итали, 2736), А.Гири (Голланд, 2714), В.Топалов (Болгар, 2770) оролцсон тойргийн тэмцээн эхэллээ. 74 жилийн түүхтэй тус тэмцээнд 62 шатарчин аваргалж байснаас В.Ананд тав, М.Эйве, В.Корчной, Л.Портиш нар тус бүр дөрвөн удаа түрүүлж байжээ. Эхний тавилд М.Карлсен, А.Гири, Л.Аронян нар учраагаа ялж, бусад өргүүд тэнцээгээр өндөрлөсөн байна. Ингээд тэмцээнийг манлайлах магадлал өндөртэй хоёр шатарчны харилцан довтолцсон сонирхолтой өргийг сонирхоно уу.

GD Star Rating
loading...
Уламжлалт тэмцээн эхэллээ , 8.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: