loading...
Монголын бүх ард түмний спортын 13 дугаар наадамын хөтөлбөрт шинээр кикбоксын спорт багтсан нь спортоор хичээллэгчид дэмжигчдийн анхааралыг ихээр татаж байгаа юм
Үүнийг Монгол улсын засгийн газраас спортыг олон төрөлд хөгжүүлэх зорилогын хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг хэсэг гэж бас хэлж болно.
Сүүлийн үед залуучууд маань тулааны спортоор олноор хичээллэж тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцох болжээ.
2012 онд Монголын бүх ард түмний спортын 13 дугаар их наадамын шигшээ тэмцээнд орохын тулд аймаг , дүүргийн кикбоксын анхан шатны тэмцээнээсээ шалгарч оролцох юм.
Үүнтэй холбогдуулан аймаг, дүүрэг, нийслэлийн биеийн тамирын спортын газрууд кикбоксын спортыг хариуцан ажиллах хүмүүсийг томилж тэд ч холбогдох мэргэжлийн байгууллагтай хамтарч ажиллаж байна.
Кикбоксын спортын аймаг, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн гэхэд 25-н тэмцээн ойрын үед зохиогдох бөгөөд энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.kickboxing.mn цахим хуудаснаас авч болох юм.
loading...



