loading...
Мэргэн буудагчид одоогоор олимпийн хоёр эрх аваад буй. Өнгөрсөн жилийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний гар бууны 25 мийн төрөлд О.Гүндэгмаа, Катарын Доха хотноо үргэлжилж байгаа Азийн АШТ-ий хийн урт бууны 10 м-т Н.Баяраа нар Лондонг зорих болзол хангасан. Харин бусад тамирчин эрх авахын төлөө галын шугамд онч сорьсоор. Хамгийн харамсалтай нь ОУХМ О.Энхсайхан урт бууны 50 м-т олимпийн эрхийг атгаад алдлаа. Тэрбээр өрсөлдөгчтэйгөө оноо тэнцсэн ч шигшээ буудлагын үзүү лэлтээр со лонгос та мирчин Ли Хёнь-Тэ илүүрхсэн учраас ур дуураа тас луулсан юм.
Бээжингийн олимпод оролцож байсан Ц.Мөнхзул хийн гар бууны төрөлд шигшээд шалгараагүй ч дугаар шилжих мөчид спорт гар бууны 25 м-т өрсөлдөж байв. Урт бууч бүсгүйчүүдийн хувьд Универсиадын мөнгөн медальт ОУХМ Ч.Нарантуяа 50 м-т гурван байрлалаас буудах дасгалд 11 дүгээр байр эзэлжээ.
ЭРЭГТЭЙ
Урт бууны 50 м:
1.Мидори Яжима (Япон) 694,3 (593+101,3)
2.Хан Жин-Сёп (БНСУ) 693,8 (592+101,8)
3.Ван Вей (БНХАУ) 693,7 (594+99,7)
4.Ли Хёнь-Тэ (БНСУ) 692,7 (592+100,7)
5.Олзодын Энхсайхан (Монгол) 692,7 (593+99,7)
…15. Болдбаатарын Бишрэл (Монгол) 589
Хийн гар бууны 10 м:
1.Жинь Жон-О (БНСУ) 689,9 (587+102,6)
2.Ван Живей (БНХАУ) 683,1 (586+97,1)
3.Томоюүки Мацүда (Япон) 682,7 (584+98,7)
…17.Энхтайваны Даваахүү (Монгол) 574
… 29.Вашилын Ганцоож (Монгол) 570
…49.Наранчулууны Цэрэнтогтох (Монгол) 556
ЭМЭГТЭЙ
Хийн гар бууны 10 м:
1. Ким Жан-Ми 482,3 (385+97,3)
2.Чень Ин (БНХАУ) 481,6 (385+96,6)
3.Сингх Анну Раж (Энэтхэг) 481,2 (383+98,2)
…19. Төмөрчөдөрийн Баярмаа (Монгол) 378
…20.Цогбадрахын Мөнхзул (Монгол) 378
…33.Тайванбаатарын Гантуул (Монгол) 370
50 м-т 3 байрлалаас буудах:
1. Дү Ли (БНХАУ) 692,1 (594+98,1)
2.Ли Пейжин (БНХАУ) 688,3 (588+100,3)
3.Жён Ми Ра (БНСУ) 685,9 (586+99,9)
…11.Чулуунбадрахын Нарантуяа (Монгол) 577
…14.Ганхуягийн Нандинзаяа (Монгол) 576
…20. Олзвойбаатарын Янжинлхам (Монгол) 574
Б.ӨЛЗИЙ
loading...



