loading...
Инсбрук-2012 залуучуудын олимпийн анхдугаар наадамд эх орноо төлөөлөн тэшүүрийн төрөлд оролцож буй А.Энх-Ариун охин өчигдөр бөөн гараатай уралдаанд уралдсанаар Монголчуудын хувьд бүх тэмцээндээ оролцож дууслаа. Энэхүү уралдаанд 26 тамирчин хурдаа сорьсноос манай тамирчин 6:38,07 мин амжилтаар 20-р байранд оржээ. Энэ төрөлд Недерландын тамирчин Саннеке де Нилин 6:01,06 амжилтаар алт, БНСУ-ын Су Жи Жан 6:01,13 мин амжилтаар мөнгө, Японы Симуре Кикучи 6:01,24 мин амжилтаар хүрэл медаль тус тус хүртжээ. Өвлийн залуучуудын анхдугаар олимпийн хаалтын ажиллагаа маргааш болно.
Наадмын тухай бусад мэдээлэл: www.innsbruck2012.com
МҮОХ-ны вэб хуудас: www.olympic.mn
Монголын багийн фото цомог: http://www.facebook.com/media/set/?set=a.10150527979611768.398656.375064866767&type=1
Монголын үндэсний олимпийн хорооны фото цомог: http://www.facebook.com/olympicMongolia
loading...



