loading...
Италийн цомын шөвгийн наймын тоглолтууд явагдаж эхэллээ. Энэ шатны хамгийн сонирхолтой учраа болох Ювентус – Ромагийн тоглолт өнгөрсөн шөнө явагдаж 3 : 0-ээр Турин хотын баг ялалт байгууллаа.
6 дахь минутад Жиакеринин тооны харьцааг нээсэн бол Алессандро Дель Пьеро 30 дахь минутад багийнхаа хожлыг баталгаажуулсан. Тэрээр багийнхаа шинэ цэнгэлдэхэд шинэ оны анхны гоолоо орууллаа.
Улмаар цаг дуусах мөчид Ромагийн хамгаалагч Кьяр авто-гоол оруулж тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм.
Ромын баг 69 дэх минутаас тоглолтыг 10-уулаа үргэлжлүүлж эхэлсэн. Аргентин хагас хамгаалагч Эрик Ламела улаан хуудсаар торгуулж багаа хүнд байдалд оруулсан юм.Рома, Ювентус багууд аль аль нь 9 цомын түрүүтэй байгаа бөгөөд 10 түрүү авсан баг мөнгөн од өмсгөл дээрээ тавих боломжтой.
Өнөөдөр шөвгийн наймын Кьево – Сиена, Наполи – Интерийн тоглолт явагдах бол маргааш Милан – Лацио багууд хоорондоо тулна.
loading...




milan juve
loading...
JUVE uragshaaa odoo ta nariin tsag
loading...