loading...
«Хос мастер» шатрын академийн байранд 2012 оны 100 буудалт даамын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-нд болж улсын аварга, мөнгө, хүрэл медальтнуудаа тодруулсан байна.
Уг тэмцээнд тус бүр дөрвөн хүний үндсэн бүрэлдэхүүнтэй 14 баг Швейцарь системээр долоон тойрог тоглож шилдэг даамчдаа шалгаруулсан бөгөөд тэмцээнд Монгол Улсын Гавьяат тамирчин, Олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг ахлагчтай «Чампионс» баг 12 оноогоор түрүүлж, шилжин явах цомыг эзэн боллоо.
Харин хоёрдугаар байрт спортын мастер Т.Пүрэвдорж ахлагчтай «Алтан титэм», гуравдугаар байрт спортын мастер Б.Ганзориг ахлагчтай «Даамын андууд» баг тус тус шалгарч мөнгө, хүрэл медаль хүртлээ.
loading...



