loading...

Гайхал Карлос Тевесийн дуусдаггүй солилцооны түүх хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байсаар байна. Премьер лигийн хүснэгтийг тэргүүлэгч Манчестер Сити аргентин тоглогчын төлөөх өрсөлдөөнд хамгийн идвэхтэй оролцож байгаа АС Милан клубт Тевесийг 35 сая еврогоор зарна гэж мэдэгдсэн. Харин Миланы зүгээс Тевесийг зун хүртэл зээлээр авч дараа нь худалдаж авах санал дэвшүүлсэн нь боломжгүй болсон. Хэрэв Тевесийг авч чадахгүй бол “Б” хувилбарт Катани Калчио багийн довтлогч Макси Лопесийг авахаар зэхэж байгаа аж. Миланы дэд ерөнхийлөгч Адриана Галлиани “Gazzetta dello Sport” сонинд спорт мэдэгдсэнээр Баасан гарагт Карлос Тевесийн наймааг нэгмөсөн шийдвэрлэнэ гэж хэлжээ. Тэгхээр тун удахгүй Тевес “Rossoneri” –гийн эгнээнд элсэх үгүй нь тодорхой болох нээ.
loading...




Тевез ирэхээ болиод М.Лопестой гэрээ байгуулсан
loading...