Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Экстрим спорт » Мөсөнд авирагчид 900 евротой

GD Star Rating
loading...

БНСУ-д болсон мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээнд 24 орны тамирчид хүч сорьсоноос манайхан багаараа 12 дугаар байр эзэлжээ. Хурдны төрөлд өрсөлдсөн 49 тамирчнаас Д.Мөнхбаяр 27, Л.Нямбаяр 28, Г.Буянт 31 дүгээрт орсон бол техник авиралтад тэд долоон орныг ардаа орхив.

Багануур дүүргийн БТСХ, Орхон аймаг, “Алтай” төв клуб, Спорт авиралтын холбооны уулчид эх орноо төлөөлөн оролцсон уг тэмцээнд Уулчдын үндэсний холбооны тэргүүлэгч гишүүн Д.Батжаргал, Д.Ганбаатар нар багаа ахалсан юм. Дэлхийн цомд хоёр дахиа өрсөлдсөн манай багийн амжилтыг Дэлхийн уулын холбоо, Мөсөнд авиралтын холбоо сайшаан, 900 еврогоор шагнасан нь баяр дээр баяр нэмжээ.

Цаашид тэд дөрөвдүгээр БНХАУ-д зохиогдох тэмцээнд оролцохоор зэхэж байна.

GD Star Rating
loading...
Мөсөнд авирагчид 900 евротой, 6.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: