Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Энэ өдөр түүхнээ » ЖОКОВИЧИЙН 11 РЕКОРД

GD Star Rating
loading...

 1.2007 оны хавар дэлхийд чансаагаараа эхний аравт анх удаа орсон Жокович тэр жилийнхээ “Мастерс”-т анх удаа түрүүлэв. Дөрвөн сарын дараа 20 настай Новак Монреальд түррүлэхдээ дэлхийн чансааны эхний гуравт жагссан Э.Роддик (3), Р.Надаль (2), Р.Федерер (1) нарыг хожиж, манлай гурван теннисчнийг цувруулан хожсон хамгийн залуу теннисчнээр түүхэнд тэмдэглэгджээ. 13 жилийн өмнө буюу 1994 онд Борис Беккер Стокгольмийн тэмцээнд М.Штих, П.Сампрас, Г.Иванишевич нарыг буулган авч аваргалж байв.

2.Тэрбээр 2007 оны улиралд “Мастерс” тэргүүтэй таван тэмцээнд түрүүлснээр дэлхийн чансааны ТОП 10-т (бүр гуравдугаарт шүү) хамгийн залуудаа орсон теннисчдийн нэг болсон юм. Өөрөөр хэлбэл чансаагаа өнгөрсөн оныхоос 13 байраар урагшлуулж чадсан гэсэн үг. Надаль, Гаске нар чансааны шилдэг аравт орохдоо түүнээс нэг насаар ах байжээ.

3.Дараа жил нь тэрбээр “Их дуулга”-ын түүхэнд хамгийн залуудаа хагас шигшээд хүрсэн тамирчин боллоо. Жоковичийн гайхамшиг үү гээр зогссонгүй, таван том тэмцээн дараалан шөвгийн дөрөвт үлдсэн бөгөөд түүний эл супер амжилтыг “Уимлдон 2008”-д Марат Сафин тасалжээ.

4.2008 оны Австралийн нээлттэй тэмцээний финалд Францын ЖоВильфред Цонгаг буулган авснаар “Их дуулга”-д түрүүлсэн анхны серб теннисчин болов. Өмнө нь Югославын Слободан Живоинович 1985 оны “Australian Open”, 1986 оны Уимблдоны тэмцээний хагас шигшээд хүрч байсан нь тус улсын теннисний оргил амжилт байлаа.

5.Мадридад болсон “Мастерс 2009”-ийн хагас шигшээд Жокович Рафаэль Надальтай 4 цаг 3 минутын турш тоглож, 6:3, 6:7, 6:7-гоор ялагдсан нь түүхэн дэх хамгийн удаан гурван сет үргэлжилсэн тоглолт болжээ. Тэрхүү тоглолт Жоковичийн Рафатай учраа таарсан 18 дахь, хоёр долоо хоногийн хугацаанд гурав дахь удаагаа тулсан тохиолдол байлаа.

6.”US Open 2010” хүртэл Жокович дэлхийн манлай теннисчин Федерертэй тавантаа тоглохдоо ганцхан удаа л хожоод байв. Харин тэр тэмцээний хагас шигшээд Новак агуу Федерерийг дөрвөн цаг шахам тоглосны эцэст 5:7, 6:1, 5:7, 6:2, 7:5- аар буулган авав. Ийнхүү Жокович алдаандаа маш сайн дүн шинжилгээ хийж, нэг хожигдсон хүндээ барагтай бол дахиж дийлддэггүй онцлогтой швейцарь эрийг “Их дуулга”-ын хагас шигшээ, шувтаргын тоглолтод нэгээс илүү удаа хожсон хоёр дахь (өмнөх нь мэдээж Надаль) теннисчин болов.

7.Улмаар 2011 оны ИндианУэллсийн тэмцээнд Ноле Рожерийг карьерийнхаа туршид долоо дахиа, тухайн улиралд гурав дахиа (түүний дотор дараалан хоёр удаа хожсон) буулган авав. Түүнээс өмнө Давид Налбандян, Энди Маррей, Рафаэль Надаль нар ийм амжилт үзүүлж байжээ.

8.Тэрчлэн энэ тэмцээнд Надалийг ялснаар дэлхийн чансааг тэргүүлэгч хоёр теннисчнийг нэг тэмцээнд цувуулан хожсон амжилтад нэрээ бүртгүүллээ. Ийм супер амжилт үзүүлсэн теннисчин сүүлийн жилүүдэд Налбандян, Давыденко нараас өөр гараагүй байсан юм.

9.Индиан-Уэлсст түрүүлсний дараагаар түүний ялагдаагүй цуврал 20-ын босгыг даваад байв. Улмаар Жокович Майамигийн тэмцээнд түрүүлснээр атаархагчдыг боож үхэхэд хүргэв. Түрүүлэх түрүүлэхдээ эхний дөрвөн тоглолтод ердөө 13-хан гейм алдаж, нэг ч сетэд хожигдсонгүй.

10.Мадридад болсон тэмцээний үзүүр түрүүнд тэрбээр кортны эзэн Надалийг буулган авснаар агуу испани эрийг арвантаа хожсон анхны теннисчин боллоо. Сүүлийн зургаан жилийн хугацаанд Надальтай гар зөрүүлж үзсэн теннисчдээс хэн нь ч (Федерер хүртэл) Жоковичийн сүрдэм рекордын талд нь хүрэхээр амжилтыг гаргаагүй аж.

11.Жокович 2011 оны эхний хагаст оролцсон бүх тэмцээндээ буюу Австралийн нээлттэй тэмцээн, Дубай, Индиан-Уэллс, Майами, Белград, Мадрид, Ромын тэмцээнд дараалан түрүүлж, нэгэн гайхамшигт рекордыг тогтоосон юм. 1977 онд Гильермо Вилас, 1979-80 онд Бьорн Борг, 1981-82 онд Иван Лендл, 1984 онд Жон Макинрой, 2006-2007 онд Рожер Федерер нар долоон тэмцээн дараалан түрүүлж байв.

Р.МАНЛАЙ

GD Star Rating
loading...
ЖОКОВИЧИЙН 11 РЕКОРД, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Soccer says:

    Goy medee bna bayrlalaa Jdokovic bol federerees hamaagui iluu bga argagui bizde federer delhiin 5 jil noylson eriig nas uuliig tsas gej

    GD Star Rating
    loading...
  2. GANZO says:

    NEG ZUILIIG ONTSLOH HEREGTEI, JDOKOVICHIN HOJIGDOLGUI TSUVRALIIG HEN ZOGSOOSNIIG KKKK. FEDERER BOL MINII SHUTEEN, TEHDEE ENE SERB ERCH BAS AIMSHIGTAI ZALUU SHUU

    GD Star Rating
    loading...
  3. demn says:

    tsasartsaan say Australy open d Endy g Nadal iig yaj hojiloo togloltiin ehend za barag barahgvi uym shigee gesen svvl rvvgee changarsaan Nadaliig vneheer bayrluulan gomdooson shvv kkkk

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: