Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Арсенал, Европын хөлбөмбөг » Арсеналын шинэ оны анхны хожил 7 гоолтой

GD Star Rating
loading...

Тэрээр мөн 2 гоолын дамжуулалт өгсөн

Арсенал  2012 оны анхны хожлоо байгууллаа. Мөн улирлын хамгийн хожлоо авч байна . Тэд 10 хүнтэй үлдсэн Блекбернийг бүрэн илүүрхэж 7 : 1-ээр бут ниргэсэн байна. Премьер лигийн мэргэн бууч Ван Перси энэ тоглолтонп хет-трик хийж 22 гоолтой мэргэн буучдыг тэргүүлж эхэллээ.

Тэрээр мөн Арсеналын төлөө 123 дахь гоолоо оруулж Буучдын бүх цаг үеийн жагсаалтын 10-р байранд Дэннис Бергампыг даван орж ирлээ.

Пэрсигээс гадна  Алекс Чемберлен дубль хийж , Артета, Тьерри Анри нар багийнхээ хожилд тус бүр нэг гоол нэмэрлэсэн.

Харин эсрэг талаас Мортен Педерсен чөлөөт цохилтоор Щесныгийн клин-шит хийх хүслийг үгүй хийсэн юм.

2005 оны 8 сараас хойш тэрээр нийт 10 удаа чөлөөт цохилтоос гоолдоод байгаа нь өөр ямар ч тоглогчид наалдахааргүй үзүүлэлт.

Тоглолтын 43 дахь минутад зочин багаас Гаэль Живе, Ван Персигийн хөл рүү аюулай байдлаар жийж орсон учраас улаан хуудсаар торгуулсан. Энэ үед тоглолтын харьцаа 3 : 1 байсан бөгөөд 2-р үед Буучдын дайралт эхэлсэн билээ.

Тэд өрсөлдөгчөө бүрэн илүүрхэж нийт 11 булангийн цохилт хийснээс гадна 19 цохилтынх нь 8 нь хаалга руу чиглэж 7 нь гоол болжээ. Харин Блекберн ердөө нэг л удаа булан авсан юм.

Тоглолт эхлээд дөнгөж хоёр дахь минутад Тео Уолкоттын дамжуулалтаар  Робин  ван Перси тоглолтын салхийг хагалав. Арсеналийн  дараагийн боломж 10 дахь минутад Росицки  хаалганд хийсэн цохилт байв. Үүнээс хойш  Росицки хоёр ч удаа Блекбурний хаалганд цохив. Буучид бөмбөгийг бүрэн эзэмшиж тоглолтонд хяналтаа тогтоож  байлаа. Арсеналийн дөрөвдэх булангийн цохилтоо хийж хамгаалагч Пер Мертезакерийн мөргөсөн бөмбөг бараг гоол орох дөхсөн.  Лоран Косельни алдаа хийж шар хуудас хүртсэн бөгөөд Блекберн  анхны чөлөөт цохилтоо хийх эрх олж авав.

Мортен Педерсен гайхалтай цохилтоор тооны харьцааг тэнцүүлэв. Хаалгач Шесны бөмбөгөнд хүрсэн хэдий ч хааж чадсангүй.  Үүнээс зургаан минутын дараа Робин ван Перси Арсеналд дахин тэргүүлэл авчирсан. Энэ бол бараг л эхний гоолын хуулбар байлаа.  Блекберний хамгаалагчдад  ажилсаг Тео Уолкоттыг гүйцэх хурд үнэхээр байхгүй байв. Үүгээр Арсеналийн довтолгоо   дуусахгүй гэдгийг дараагийн гоол нотлов. Ван Персигийн тун гоё дамжуулалтыг Чемберлен гоол болгож, тоог 3:1 болгов. Нэгдүгээр үе төгсөхөөс өмнө Гивет  Ван Персигийн эсрэг аюултай алдаа хийсэн тул улаан хуудас хүртэж талбайгаас хөөгдөв. Ингээд Блекберн  улам хүнд байдалд оров.

Тоглолтын хоёрдугаар үе эхлээд удалгүй Косельнигийн дамжуулалтаар Артета  “ буучдын” дөрөвдэх бөмбөгийн Блекберний хаалганд оруулав. Арсенал дөрвөн гоол оруулсандаа ханасангүй.  Уолкотт дараагийн гоолын дамжуулалтыг Чемберленд өгсөн юм. Блекберн 10 минутын дотор гуравдахь гоолоо алдсан бөгөөд  Робин ван Перси хэттрик хийв. 67 дахь минутад домогт Анри  Чемберлений оронд сэлгээнээс талбайд гарсанд   “Эмирейтес” цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчид  халуун алга ташилтаар угтаж авав. Ингээд тоглолтын нэмэлт цагт  Анри ван Персигийн хосолсон дамжуулалтаас Анри Арсеналийн 7 дахь гоолыг оруулж тоглолтыг тун гайхалтайгаар төгсгөсөн.

 

2 сарын 4 Лондон. Стадион “Эмирейтс”.
Шүүгч- Андре Марринер (Бирмингем).

АРСЕНАЛ – БЛЭКБЕРН – 7:1 (3:1)
Ван Перси, 2 (1:0). Педерсен, 31 (1:1). Ван Перси, 38 (2:1). Чемберлен, 40 (3:1). Артета, 51 (4:1). Чемберлен, 54 (5:1). Ван Перси, 62 (6:1). Анри, 90+3 (7:1).
Арсенал Блэкберн
 Войцех Щесны  Пол Робинсон
 Франсис Коклен  Джейсон Лоу, 35
 Пер Мертесакер  Скотт Данн
 Лоран Косельни, 68  Гаэль Живе
 Томас Вермален  Мартин Ольссон
 Александр Сонг, 72  Давид Хойлетт
 Микель Артета  Стивен Н’Зонзи
 Тео Уолкотт  Радосав Петрович
 Томаш Росицки  Давид Данн, 45
 Алекс Чемберлен, 68  Мортен Педерсен
 Робин Ван Перси  Энтони Модесте
Сэлгээ :
 Тьерри Анри, 68  Брэдли Орр, 35
 Бакари Санья, 68  Грант Хэйнли, 45
 Йосси Бенаюн, 72  

Шар хуудас :

 Лоран Косельни, 31  Энтони Модесте, 15
 Томас Вермален, 85  Стивен Н’Зонзи, 25
   Мартин Ольссон, 41
   Гаэль Живе, 43


GD Star Rating
loading...
Арсеналын шинэ оны анхны хожил 7 гоолтой , 9.9 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. barca says:

    bayr hurgiii ih buuchdiin fan guudaaa ene irchee aldahgui daraa daraagiin togloltduudaaa ch gsen ene shig but nirgeltuud ih hiigeerei

    GD Star Rating
    loading...
  2. Arsenal says:

    But awsndaa

    GD Star Rating
    loading...
  3. LFC says:

    Галзуу галзуу, аймаар тоглож байна лээ. Чамбэрлайн ч бас ирээдүйтэй залуу юмаа. Арсэналын фанатуудад баяр хүргэе. Тэдний ирэх 7 хоног эрч хүчээр дүүрэн байх нь дээ.

    GD Star Rating
    loading...
  4. blue murder says:

    10 xuntei bugsund bichigdej baigaa blackburn-iig xojson bol enuund 1 gaixaad bx um alga l bna sh de

    GD Star Rating
    loading...
  5. jaal says:

    murder d huts chi gaihad baih zuil baihguich geh shig 10 huteech ter 11huntei baisanch iluurheed hojino za bas ene hojigdson bag chine arsenaliig manug hojson shuu tiimch muu bag bish za teneg chine yu geed baiga yum be

    GD Star Rating
    loading...
  6. Ingelee ingelee gd A.C.Milantai yaj haritsuulah ve dee!!! yrdoo 9hongiin daraa UEFA Champions League ehellee zaluusaa. Arsenal v Milan

    GD Star Rating
    loading...
  7. ene goy toglolt bolson shuuu

    GD Star Rating
    loading...
  8. fifa says:

    ac milantai yaj hariutsuulahav de gj yu gsen ug vee… jaahn barimttai battai yum yriishu zaluuu.!!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: