loading...
“Барселона”-гийн дасгалжуулагч Хосеп Гвардьола нэгэнтээ “Манай багт дэлхийн шилдэг тулгуурын хагас хамгаалагч тоглогч байна. Түүний нэрийг Серхио Бускетс гэдэг” хэмээн зарлан тунхагласан удаатай. “Бүсгүй” хочиндоо таарсан уяхан турьхан биетэй, ширүүхэн түлхмэгц л унаад өгдөг Бускетсыг, түүний мэргэжил нэгтнүүдийг яагаад орчин үеийн хөлбөмбөгт ингэж өндрөөр үнэлэх болов? “Таван цагариг” дэлхийн шилдэг хамгаалах чиглэлийн таван хагас хамгаалагчийг танилцуулж байна.
5.Алекс Сонг (Арсенал)
Камерун эр дунджаар 84.8 хувийн оновчтой дамжуулалт өгдөг нь багийн “найруулагч” Артетагаас давсан үзүүлэлт бөгөөд хайр найргүй, хатуу ширүүн хамгаалалтаараа Премьерлигт зартай. Улирлын эхний хагаст л тэрбээр улаан хуудас хоёрыг, шар жавтий зургааг хүртсэн нь үүнийг нотолно. Сонг энэ улиралд нэгэн шинэ авьяасаа нээсэн нь гоолын дамжуулалт өгөх тал дээр эрс сайжирсан явдал. Шинэ жил гэхэд таван оновчтой дамжуулалтыг нэр дээрээ бүртгүүлсэн нь ван Перси, Жервиньо нарын дараа л орох амжилт. Хэрвээ тэр хамгаалалтад илүү найдвартай болж, үе үе биеэ барих чадвараа алдчихдагаа больчихвол энэхүү жагсаалтад ахиад 1-2 байраар урагшилж, удахгүй “Арсенал”-ын бэлгэ тэмдэг болох биз ээ.
4.Эстебан Камбьяссо (Интер)
“Интер”-т хамгийн олон жил үр дүнтэй тоглож буй хөлбөмбөгчид бол Аргентиний ахмад тоглогч Хавьер Занетти, Эстебан Камбьяссо нар. Чухамдаа “Интер”-ийн довтолгоохамгаалалтын систем халзан толгойт, солгой хөлт Камбьяссогийн тархинд багтдаг гэхэд хилсдэхгүй. Тэрбээр бөмбөг таслалтаараа “Сери А”-д толгой цохихгүй ч довтолгоонд идэвхтэй оролцдог чанараараа мэргэжил нэгтнүүдээ дагуулахгүй. Лигтээ дөрвөн гоол оруулж, хоёр гоолын дамжуулалт өгсөн нь 31 настай тоглогчийн хувьд чамлах амжилт биш билээ.
3.Скотт Паркер (Тоттенхэм)
Доод лиг рүү унасан “Вест Хэм”-ээс Скотт Паркерыг зургаан сая еврогоор худалдан авахад Английн хэвлэлүүд Харри Реднаппыг огт шүүмжилсэнгүй. Учир нь Паркер бол сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгаар 2010/11 оны Премьер-лигийн шилдэг хөлбөмбөгчин болсон тоглогч билээ. Тэрбээр “Тоттенхэм”-д Бэйл, Леннон, ван дер Варт, Модрич нарын хамтаар хүчирхэг хагас хамгаалалтын шугамыг бий болгож, Английн шигшээд ч тогтмол уригдах болсон.
2.Даниэле де Росси (Рома)
Де Россиг Ф.Тоттигийн дараагаар “Рома”-гийн ахлагч болох хүн гэвэл буруудахгүй байх. Орон нутгийн цагдаагийн газрын дарга Альберто де Россигийн хүү “Рома”-гийн хүүхдийн багаас эхлээд дандаа хамгаалалтад тоглодог байлаа. Хуудас их авдаг сул талтай ч түүний түрэмгий тоглолт эсрэг багийн довтлогчдын зүрхийг үхүүлдэг. Сүүлийн үед Росси довтолгоонд идэвхтэй оролцож, тэргүүн эгнээнийхнийгээ үе үе алсын дамжуулалтаар хангах болсон. Арванхоёрдугаар сард “Ювентус”-д, хоёр долоо хоногийн өмнө “Катанья”-д оруулсан гоолоороо Росси өөрийгөө ямархуу универсаль тоглогч болон өөрчлөгдөж байгаагаа баталж чадсан юм.
Хави, Иньеста нарын нэр сүрд дарагдсан чимээгүй баатар бол Бускетс. Чухамдаа түүний ухаалаг тоглолт “Барса”-гийн довтолгоохамгаалалтыг тэнцвэржүүлж байдаг бөлгөө. Хүчний тоглолт тааруу, удаан Бускетсийг үндсэн бүрэлдэхүүнд байнга тоглуулаад байдагт нь гайхсан сэтгүүлчийн асуултад Гвардьола “Хөлбөмбөгт эсрэг багийн хаалганд цаг алдалгүйгээр дөхөх хамгийн сайн арга бол бөмбөгийг нухалгүй, эхний хүрэлтээр дамжуулах явдал. Холын дамжуулалтыг тэр бүр хэрэглэдэггүй бидний хувьд ийм дамжуулалт хамгаас чухал. Харин Серхио бол байрлалдаа хамгийн шилдэг нь, нэгийн дамжуулалтын жинхэнэ мастер юм” хэмээн хариулжээ. Тэгэхээр “Барса”-гийн арга барилыг багийнхаа үндсэн тоглолт болгосон Испанийн шигшээгийн коач Дель Боске ч гарааны бүрэлдэхүүндээ Бускетсийг байнга тоглуулдагт гайхах юм алга.
Р.МАНЛАЙ
loading...





yhsen hyyr gej
loading...
Alonso?
loading...
skott parker iin hoorond xabi alanso bh eostoi skott parker yag ene top5t orj chadahgui tamirchin harin alex song bol bolj bn alex damjuuldag tsohidog bumbug sn tasaldag dovtolgoo ehluuldeg geed busad ni ch gsen
loading...
a.song iin damjuultuud ch tasarhai shuu ter everton toi toglohod van persie air damjuult haysan say bas leeds iin esreg henry d goaliin damjuult ugsun say blackburn esreg walcott d 2 huniii zavsaraar tasarhai damjuulj ter ni goal bolson
loading...
schweini haana bn a?! o_0 ene arai bish TOP5 bn a
loading...
sain l jvjigledeg shdee yund ni vglesiin kkk
jinhene ladyman gej ene shdee
loading...
busguets shildeg gedegt ergelzeh zuil alga. minii bodloor 2t parker 3t lass diarra. bi lassiin togloltond durtai
loading...
Busguets barsagiin togloltond tsohitsson toglogch sain ch togoldog tethees shildgen bish машрено hamgiin shildeg ni shdee Jinhen DM
loading...
Ессейн алга Алонсо Швайнштайгер гээд байнашд арай биш байна аа. Бускетс паркер сонг эд нар арай болоогүй ээ
loading...
Ihenhe mergejiltnuudiiheer ene jagsaaltiig Yaya Toure terguuldeg yum
loading...
Xuuyee Schwaini bolon Alonso nar xaichsan be?
loading...
Busquets bol sain jujigledgeeree aldart garsan shuude tuuniig ygd sn gdg geheer sain jujiglej esreg bagiig neerevtuulj bas huudas avhuulj huniin hoolgood tgd ooroo gol baatar boldog archaagui huuhen busquets shuude
loading...
boli 2 . scholes giggs 2 alga deer n shvanii alga . ene odoo holizimuu , shildeg midfielder yumuu tseverlegch yumuu ? oilgohgu bn
loading...
delhiin shildeg hamgaalah hagas yum shivde. essein alga . shvanii alga. parker ter sadar em 2g bol medkum bn . alex bol bairandaa bn . ter zavhai emig bol medku2
loading...
бүскэтс сайн гэхдэ яагаад 1т гэж бас нэг зүйл хэлэхэд алонсо хаана байна?
loading...
Alonso mni bdloor 1t. Bas shwieni gd german zalu yasan be? Mon svvliin ved Lucas Liewa saijirsan um shg sanagdsan.
loading...
Uhsen atsaaraa 1t bdag yum eniig sain jujigchin gedgiig l medne aygui bol sda oligtoihon SEX hiij chaddaggui sda bhda tunia muutai barag ondor Messi gej bolno vitaminaar bombogduulsen sdanud ! XabiAlonso bol ene t1 sdag boduul hamgaalah chigleliin no1 bas deer ni bagin nairuulagch hiij bna tiim bolhoor ni Xavitai zuirleh bh l da ternees bish Essein Touré geed l aimaar garuud bna shu de ene busi lav bish ehnii 50d bagtuul ih yum
loading...
Minii bodloor 1t Cambiasso 2t parker 3t lassana 4t alonso 5t busquets oroh bhaa
loading...
Hamgiin gol n hamgaalalt taldaa bizdee
loading...
uneheer sain jujigchin shuu. bi bisherdeg yum. ene jil oscar avah bhaa
loading...
Humuusiin yariad bga Alonso, Toure ntr tseverlegch taldaa bish nairuulah taldaa toglodog bolson
loading...