loading...
Жил бүрийн хоёр сард Японы Кьюшю аралд зохион байгуулагддаг эрэгтэйчүүдийн Бэйпү-Ойта марафоны гүйлтийн тэмцээн энэ ажил амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээнд нийт 10 орны 2100 гаруй тамирчид өрсөлдсөнөөс Кэни улсын тамирчин Харуйн Нжороже 2 -цаг 09 минут 38 секундын амжилтаар тэргүүлж алтан медаль хүртлээ. Харин 2-р байранд Монгол улсын гавьяат тамирчин, ОУХМ Б.Сэр-Од 2 цаг 11 минут 05 секундын амжилтаар орж мөнгөн медаль хүртсэн байна. Мөн энэ амжилтаараа монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
3-р байранд Этиопын тамирчин Яакоб Жарсо манай тамирчнаас 8 секундээр хоцорч барианд орсон.
Бэйпү-Ойта марафон нь 1952 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд Кьюшю арлын Бэйпү – Ойта гэсэн хотудын хооронд болдог юм.
loading...







манай тамирчид дэлхийн тавцанг эзэгнэх цаг ойртож байна. Сэр-Од ахдаа амжилт хүсье
loading...