Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Зуны олимпийн наадмууд, Лондон 2012 » ИСПАНИЧУУДЫН ШҮҮМЖЛЭЛ БУЮУ “МАДРИД-2020”-ИЙН ЛОГО

GD Star Rating
loading...

Испаничууд 2020 оны зуны олимпийг зохион байгуулах эрхийн сунгаанд Мадрид хотыг албан ёсоор нэр дэвшүүлж буйгаа зарлаж өвөрмөц дизаин, утга агуулга бүхий лого танилцууллаа. Зуны ХХХII наадмын төлөө өрсөлдөх Японы Токио, Италийн Ром, Туркийн Стамбул, Азербайжаны Баку болон Катарын Доха хотууд хоёрдугаар сарын 15-ны дотор Олон улсын олимпийн хороонд албан хүсэлтээ хүргүүлэх учиртай аж.

Испанийн хувьд 1992 онд Барселона хотноо олимпийг зохион байгуулсан хур туршлагатайн дээр ХХХI олимпийн шалгаруулалтад Бразилийн Рио де Жанейрод ялагдсан билээ. Испанийн ҮОХ-ноос “Мадрид-2020” олимпийг бэлгэдэж зохион байгуулсан логоны болзолт уралдаанд Сарагосагийн их сургуулийн график дизаины ангийн оюутан, 22 настай Луис Пейретийн бүтээл тэргүүлжээ.

Тэрбээр Мадрид гэсэн нэрийг бэлгэдэж М үсэг, араас нь 20-ийн тоог дүрслэхийг зорьсон ч “Мадрид-2020” гэхээс илүү “Мадрид- 20020” гэсэн утга илэрхийлэхүйц болсныг олон сая испаничууд facebook, twitter-ээрээ шүүмжилж байна. Дөрөв дэх удаагаа олимпийн сунгаанд оролцох гэж байгаа уг хотыг Европын санхүүгийн хямрал тойроогүй ч испаничуудын дунд явуулсан судалгаагаар 84 хувь нь 2020 оны олимпийг хүлээн авна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

GD Star Rating
loading...
ИСПАНИЧУУДЫН ШҮҮМЖЛЭЛ БУЮУ “МАДРИД-2020”-ИЙН ЛОГО , 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: