loading...
Ширээний теннисний ахмад зүтгэлтэн Б.Амарсанаагийн нэрэмжит, 3 сая төгрөгийн шагналын сантай шилдэг найман теннисчин эрчүүдийн тулаанд улсын гурван удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Л.Алтантулга түрүүлж, 1.5 сая төгрөгийн эзэн боллоо.
БНХАУын Тяньжин хотын II шигшээ багийн Ван Чи дэд байрт шалгарч, спортын мастер З.Төрболд гуравдугаарт орлоо. Эмэгтэй теннисчдийн чансааг тэргүүлж буй, улсын таван удаагийн аварга, ОУХМ Б.Батхишиг эрчүүдийн тулаанд урилгаар оролцохдоо хошой аварга Б.Баярмагнайг буулган авчээ.
loading...



