loading...
Монголын бүх ард түмний спортын XIII их наадмын боксын тэмцээн Спортын төв ордны “А” зааланд найман өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээнд 25 байгууллагын 222 тамирчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн гурван жинд аваргаа тодруулсан юм. Ирэх дөрөвдүгээр сард Казахстанд болох олимпийн эрхийн сүүлийн тэмцээнд эх орноо төлөөлөн тулалдах тамирчдыг сонгоход энэ тэмцээн чухал нөлөөтэй байсан. Тиймээс жин бүрт гал гарсан ширүүн тэмцэл өрнөж байлаа. Ингээд их наадмын боксын тэмцээний рингэнд ямар тулаанууд болж өнгөрснийг сонирхуулья.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН
Эмэгтэй
51 кг (22 тамирчин): 1.М.Нандинцэцэг (Аврагч) 2.Т.Болортуул (Сүлд) 3.О.Дэлгэрмаа (СХД), Д.Шинэцэцэг (СХД)
60 кг (15): 1.О.Сувд-Эрдэнэ (Аврагч) 2.Ц.Цэрэнчимэг (Аврагч) 3.Г.Жалгинсүрэн (Булган), Н.ОюунЭрдэнэ (Сүхбаатар)
75 кг (9): 1.Э.Ундрам (Аврагч) 2.Э.Эрдэнэцэцэг (Дорнод) 3.М.Мягмаржаргал (ХУД), Л.Магван (БГД)
Эрэгтэй
49 кг (25): 1.Г.Ган-Эрдэнэ (Төв) 2.А.Доржнамжил (Чингэлтэй) 3.Г.Ариунболд (БГД), М.Гандулам (ЧД)
“Жижиг Үүеэ” хочит ГанЭрдэнэ хоёр жилийн өмнө улсын аварга болсон хэдий ч өнгөрсөн онд нэгийн даваанд дийлдэн бяцхан сенсаац дэгдээсэн. Тэгвэл энэ жил хийгүй тоглосоор улсын хошой аваргаар тодорлоо. ГанЭрдэнэ хагас шигшээд өөрийн гол өрсөлдөгч, өнгөрсөн жилийн мөнгөн медальт Г.Ариунболдыг 10:5-аар илүүрхсэн юм. 16 настай залуу тамирчин Э.Цэндбаатар хоёр дараалж ялаад медалийн төлөөх тулаанд Ганзоригтой тэнцүүхэн өрсөлдөж, 15:12-оор хожигдсоныг дурдах хэрэгтэй.
52 кг (20): 1.Н.Төгсцогт (Орхон) 2.Х.Энхдэлгэр (Алдар) 3.Б.Билгүүн (Сүлд), Ж.Еркин (Хилчин) Гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний хоёр өрсөлдөгчөө дутуу гаргаж, дараагийн хоёрыг нь 25:2, 25:10 гэсэн онооны илт давуугаар буулган авч, улсын аварга цолыг гурав дахь удаагаа хүртэв. “Алдар”- ын залуу тамирчин Энхдэлгэр анх удаа финалд шалгараад гавьяатын эсрэг давгүй тоглосон. Энэ амжилтаараа тэр спартакиадын өсөх ирээдүйтэй тамирчнаар шалгарлаа.
56 кг (20): 1.Д.Отгондалай (Хил чин) 2.Э.Идэрхүү (Сүлд) 3.Т.Төгөлдөр (Баянхонгор), Ж.Отгонбаяр (Алдар) Олимпийн эрхээс атгаад алдсан Д.Отгондалай бэлтгэл сайтай байгаагаа харуулж, ээлжит нэгэн алтан медалиа авлаа. Тэр финалд өөртэй нь адил Дорнодоос боксын гараагаа эхэлсэн Э.Идэрхүүг 9:6- гаар хожив. Сүүлийн хоёр жил улсын аварга болоод байсан Ж.Отгонбаяр жин өгсөж тулалдаад хүрэл дээр буужээ.
60 кг (23): 1.З.Энхзориг (Сүлд) 2.Б.Жавхлан (Орхон) 3.Г.Билгүүн (Төв), Б.Оргил (Налайх) Энэ жингийн финал үзүүштэй байдал болоод ач холбогдлоороо хамгийн оргил тулаан байлаа.
Өнгөрсөн жил хоёр боксчин мөн л аваргын төлөө гарч ирэхэд Жавхлан 4:3-ээр хожиж, улмаар ДАШТ-д оролцох эрхээ авсан. Тэгвэл сая тэд хэн нь олимпийн эрхийн тэмцээнд явахаа шийдэх чухал тоглолтыг хоорондоо хийсэн юм. Хашир мастер Энхзориг гуравдугаар үеийн эхэнд 10:6- гаар давамгайлж явсан хэдий ч удалгүй Жавхлан тоог тэнцүүлсэн. Улмаар тэд дахин нэг, нэг оноо авалцсанаар онооны харьцаа 11:11 болон тэнцлээ. Эгзэгтэй энэ мөчид Энхзориг шийдвэрлэх оноог авч, өнгөрсөн жил үзүүрлэсэн алдаагаа залруулав. Энэ ялалтаараа тэр олимпийн эрхийн тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулсан гэж болно.
64 кг (21): 1.Б.Чинзориг (Алдар) 2.Ц.Отгон-Эрдэнэ (Төв) 3.А.Мөнхбаатар (Дархан), О.Батзориг (Сүлд)
Уг нь энэ жинд У.Мөнх-Эрдэнэ, Б.Түвшинбат гэсэн хоёр шилдэг боксчин ноёрхоод удаж буй. Харин энэ жил Мөнх-Эрдэнэ өнжиж, Түвшинбат жин өгссөн болохоор шинэ аварга төрөх нь тодорхой болов. Урьд өмнөх жилүүдэд тэдэнд дарагдаж байсан “Алдар”- ын Б.Чинзориг энэ боломжийг ашиглан анх удаа улсын аваргаар тодорсон. Финалд тэр өөртэй нь адил залуучуудын улсын аварга болж байсан Отгон-Эрдэнийг 20:7- гоор итгэлтэй хожсон юм. 1991 онд төрсөн Чинзоригийг ирээдүйд Мөнх-Эрдэнийг залгамжлан 64 кг-д амжилттай тоглоно хэмээн багш нар ам сайтай байна лээ.

69 кг (19):1.Б.Түвшинбат (Хилчин) 2.Ж.Отгонжаргал (Орхон) 3.Б.Агарзандан (ХУД), Л.Шинэтулга (Орхон)
Б.Түвшинбат уг нь 64 кг-д тулалдахад яг тохирсон боксчин. Гэвч энэ жинд гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ олимпийн эрхээ авчихсан болохоор жин өгсөхөөс аргагүй болсон юм. Гэхдээ дээд жиндээ орлоо гээд алтан медаль амар ирэхгүй нь тодорхой байлаа. Учир нь 69 кг-д Азийн наадмын медальт Ж.Отгонжаргал, улсын аварга Л.Шинэтулга зэрэг шилдгүүд байгаа юм. Урьдчилан таамаглаж байсан ёсоор Түвшинбат Отгонжаргалтай аваргын төлөө үзэлцсэн. Шинэтулгын хувьд хагас шигшээд Отгонжаргалд дийлдсэн билээ. Финалын тоглолт тун өрсөлдөөнтэй эхэлж Отгонжаргал эхний гурван минутад 3:2-оор давамгайлав. Харин удаах үед Түвшинбат зургаан оноо авч, дөрвийг алдсанаар тоо 7:8 болсон. Улмаар шийдвэрлэх гуравдугаар үед Түвшинбат давуу байдлаа хадгалж чадсанаар 16:12-оор хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авлаа. Ингэснээр тэр олимпийн эрхийн тэмцээнд явах магадлалаа нэмэгдүүлсэн. Гэхдээ эцсийн шийдвэрийг холбооны дасгалжуулагч нар гаргах юм.
75 кг (13): 1.Н.Шинэбаяр (Сүлд) 2.Т.Чулуунтөмөр (Хилчин) 3.Т.Ибраим (Алдар), Б.Дарханбаяр (Хүч)
Дорнодын “угшил”-тай Шинэбаяр 2006 онд М. Нандин-Эрдэнийг хожиж, анх удаа улсын аварга болж байлаа. Гэвч үүнээс хойш Т.Чулуунтөмөрт хожигдон мөнгөн медаль авсаар өдийг хүрсэн юм. Харин энэ жил Шинээ дээрх ялагдлууддаа сайн дүгнэлт хийсэн бололтой, Чулуунтөмөрийг эхнээсээ илүүрхсээр тун чухал тулааны ялагч болов. Тэр эхний үед л 8:0-ээр илүүрхэж, тулааны хувь заяаг шийдэж орхисон. Финалд илт давуу хожсон түүнийг Казахстаны тэмцээнд явуулах нь бараг тодорхой биз ээ. Шинэбаяр уг нь Бээжингийн олимпийн эрх авах тун дөхсөн. Гэвч яг эрхийн төлөөх тоглолтод туслах оноогоор хожигдсон юм.
81 кг (9): 1.С.Эрдэнэбаяр (Орхон) 2.Ц.Мөнхчулуун (Алдар) 3.Б.Ганбаатар (Хүч), Г.Тэмүүжин (Төв) Эрдэнэбаяр, Мөнхчулуун нар сүүлийн хоёр жил дараалан шигшээд уулзалдаж байна. 2010 онд Мөнхчулуун хүнд цохилтоор ялалт байгуулсан бол ноднин Эрдэнэбаяр хожиж, даагаа нэхэж байв. Улмаар тэдний хайнаа хагалах тоглолтод Эрдэнэбаяр 20:10-аар илүүрхэж, улсын хошой аварга боллоо.
-91 кг (11): 1.Т.Ерболат (Алдар) 2.О.Энхжин (СХД) 3.М.Мөнххуяг (БГД), Б.Бэлгүүтэй (Аврагч) “Алдар”-ын Т.Эрболат анх удаа улсын аварга болсон. Мөн тэрбээр тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар тодорсон юм.
+91 кг (15): 1.М.Нандинтүшиг (СХД) 2.Д.Идэрбат (Орхон) 3.Б.Атарбаяр (Хүч), Т.Ганбаяр (БЗД) Хашир туршлагатай тамирчин М.Нандинтүшиг нэг үе хүнд жинд өрсөлдөгчгүй байлаа. Харин түүнийг тоглохоо больсноос хойш Идэрбат давамгайлах болсон юм. Сүүлийн хэдэн тэмцээнд л гэхэд тэр бүх өрсөлдөгчөө гарын үзүүрээр хожиж байсан гэхэд болно. Тэгвэл энэ жил Нандинтүшиг сүүлийн УАШТ-дээ оролцохоор эргэн иржээ. Ингэхдээ зүгээр ч нэг оролцоод өнгөрчихсөнгүй, Идэрбатыг 17:13-аар сөхрүүлж, ясны тамирчин болохоо харуулсан юм.
ОРХОНЫ БОКСЧИД БАГААРАА ТЭРГҮҮЛЭВ
Тэмцээний багийн дүнг гаргахдаа алтан медальд 7, мөнгөн медаль хүртвэл 5, хүрэл медаль хүртсэнд нь 3.5 оноо өгч, тодруулдаг. Энэ жилийн хувьд эхний дөрвөн байрын төлөөх өрсөлдөөн маш ширүүн өрнөсөн гэдгээрээ онцлог байлаа. Манай цөөнгүй шилдэг боксчныг өөртөө урвуулсан Орхон аймаг энэ дундаас 32.5 оноо авч торойсон бол “Алдар”, “Сүлд” спорт хорооныхон адилхан 31 оноотой гарав. Ингээд дүрэм ёсоор шагналт байрыг тоолоход “Алдар” өмнө нь бичигджээ. Шилдэг эмэгтэй боксчдыг өөр дээрээ авч чадсан “Аврагч” спорт хорооныхон 29.5 оноогоор дөрөвт жагслаа. Хэрвээ тэдэнд сайн эрэгтэй тамирчид байсан бол багаараа гарцаагүй тэргүүлэх байв.
Г.БАЯРСАЙХАН
loading...




goy medee bn
loading...
togloltuudiin bichleguudiig tawiul ugni humuus iluu sonirhonodoo anhaaraad uzeerei busad ornuud bol bichlegiig sain tawidag bichlegeeree taktikaa bolowsruuldiin bnalee
loading...
Энхзориг болон Боксийн холбоо больёооо. ДАН ЛУЙВАР… 60кг аваргын төлөөх тоглолт ЛУЙВАРДАА БИЗДЭЭ ТА НАР. Энхзориг допинг хэрэглсэн, бас жингээ ч хасаагүй, дээрээс нь тоглолтын үеэр 5 удаа шилэмээ засуулсан. 2 засахад л сануулга өгч 3 дах дээр торгох ёстой байдаг. Дээрээс нь нэг цохичоод л зууралдаад баййсан 2 үеийн турш. Бас л сануулга өгөөд торгох ёстой байдаг биздээ. Хүмүүсээ та нар үзээрэй.. АРАЙ Ч ДЭЭ БОКСИЙН ХОЛБОО
loading...
Боксийн холбооний ерөнхийлөгч ГОК-ийн Ганзориг нутгийн дүү гэж чадвар муутай ЭНХЗОРИГИЙГ ХАРЖ ҮЗЭХЭЭ болих хэрэгтэй. Олипийн эрхээ ч авч чадахгүй дээ БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭГЭЭД Энхзоригоо чи!!!
loading...