loading...
Сери А лигийн 22- р тойргийн онцлох тоглолт Рома – Интер байлаа. Ромагийн экс дасгалжуулагч Клаудио Раньери дахин Олимпикод зочиллоо. Хүснэгтэд 5 болон 6-р байранд яваа эдгээр багуудын тоглолт талбайн эзэн Ромагийн илт давамгайлал дор 4 : 0-ээр өндөрлөсөн байна.
Челсигээс ирсэн залуу довтлогч Фабио Борини, хоёр удаа Интерийн хаалгыг мялааж, Хуан, Бояан нар тус бүр нэгийг оруулсан. Ийнхүү 7 дараалан хожил авч аваргуудын лигийн эрхийг мөрөөдөж байсан Интер сүүлийн 3 тоглолтоос хожил авч чадсангүй. Интер түүхэндээ анх удаа хоёр дараалан 4 гоол хаалганда алдлаа. Үүний өмнө тэд Палермотой 4 : 4-өөр тэнцсэн юм.
Рома энэ хожлыг авснаар 34 оноотой болж Интэрээс 2 оноо алдаж эхэллээ. Лхагва гаригт тэд 18-р тойргийн нөхөн тоглолтоо Катаньятай хийж 3 оноогоо авбал 5-р байр луу урагшилна.
Ромагийн ирээдүйн ахлагч Де Росси энэ хожлын дараа багтайгаа 5 жилээр гэрээгээ сунгаж байгаагаа мэдэгдлээ.
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Хүснэгтийг тэргүүлэгч Ювентус Сиенатай 0 : 0-ээр тэнцэж оноо алдлаа. Тоглолтын турш Контегийн баг илүүрхэж байсан ч лигийн 17-д яваа өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулж чадсангүй. Улмаар цаг дуусах мөчид Алессандро Гацци Сиенад хожил авчирах дөхсөн ч Буффон багаа аварсан юм.
|
Турин. Стадион “Ювентус”. |
|
| ЮВЕНТУС – СИЕНА – 0:0 (0:0) | |
| Ювентус | Сиена |
| Джанлуиджи Буффон | Джанлука Пеголо |
| Стефан Лихтштайнер | Роберто Витиелло |
| Андреа Бардзальи | Лука Россеттини |
| Джорджио Кьеллини | Клаудио Терци |
| Паоло Де Челье | Кристиано Дель Гроссо |
| Клаудио Маркизио | Луиджи Джорджи, 69 |
| Андреа Пирло | Симоне Вергассола |
| Артуро Видаль | Алессандро Гацци |
| Симоне Пепе, 37 | Франко Бриенца |
| Мирко Вучинич, 61 | Маттия Дестро, 73 |
| Алессандро Матри, 76 | Эмануэле Калайо, 56 |
| Сэлгээ : | |
| Эммануэле Джаччерини, 37 | Пабло Гонсалес, 56 |
| Марко Боррьелло, 61 | Реджиналдо, 69 |
| Фабио Квальярелла, 76 | Франческо Парравичини, 73 |
|
Шар хуудас : |
|
| Андреа Бардзальи, 74 | Джанлука Пеголо, 72 |
| Марко Боррьелло, 83 | Франческо Парравичини, 90+3 |
| Джорджио Кьеллини, 90+1 | |
Тэдний араас нэг онооны алдагдалтай нэхэж байсан Милан мөн адил Наполитой гоолгүй тэнцлээ. Робиньо багтаа хожил авчирах олон сайхан боломж алдсан юм. Улмаар 64 дэх минутад Златан Ибрагимович улаан хуудас авснаар Миланы зорилго тэнцээ авахад чиглэж эхэлсэн. Ибра Сери А лигт 5 дахь удаагаа хөөгдөж байна.
Наполи сүүлийн 5 тоглолтоос хожил авч чадсангүй. Миланы хувьд 2009 оноос хойш анх удаа 2 тойрог дараалан гоол оруулж чадсангүй.
|
Милан. Стадион “Джузеппе Меацца”. |
|
| МИЛАН – НАПОЛИ – 0:0 (0:0) | |
| Милан | Наполи |
| Кристиан Аббьяти, 46 | Морган Де Санктис |
| Игнацио Абате | Уго Кампаньяро |
| Филипп Мексес | Паоло Каннаваро |
| Тиагу Силва | Сальваторе Ароника, 81 |
| Лука Антонини | Кристиан Маджио |
| Марк Ван Боммель | Блерим Джемайли, 75 |
| Антонио Ночерино | Вальтер Гаргано |
| Урби Эмануэльсон | Камило Цунига |
| Кларенс Зеедорф, 76 | Марек Гамшик |
| Робиньо, 86 | Эдинсон Кавани |
| Златан Ибрагимович | Эсекьель Лавесси |
| Сэлгээ : | |
| Марко Амелиа, 46 | Гекхан Инлер, 75 |
| Массимо Амброзини, 76 | Горан Пандев, 81 |
| Макси Лопес, 86 | |
|
Шар хуудас : |
|
| Марк Ван Боммель, 13 | Эдинсон Кавани, 60 |
| Кларенс Зеедорф, 40 | Морган Де Санктис, 63 |
| Урби Эмануэльсон, 75 | Паоло Каннаваро, 88 |
| Филипп Мексес, 78 | |
| Златан Ибрагимович, 64 | |
3-р байранд яваа Удинезе мөн адил өмнөө явсан хоёр багийн бүдрэлтийг ашиглаж чадсангүй. Тэд Фиорентинагийн талбайд зочилсон юм. Ди Натале – Иоветич нар гоолдож эхний үе 1 : 1-ээр дууссан. Харин 2-р үед Кассани, Иоветич нар дараалан гоолдсоноор хожил Виолад ирсэн. Торже цаг дуусахаас өмнө нэг гоол оруулсан ч хэтэрхий оройтсон байв.
Сайн формтой байгаа Женоа клуб Паласиогийн нэг , Янковичийн хоёр гоолын ачаар Лациог 3 : 2-оор буулган авсан.
Ледесма, Гонсалес нар тооны харьцаа альхэдийнэ 3 : 0 болсон байха д хоёр гоол хйийсэн юм.”Луиджи Феррарис”-д авсан хожил Женоаг 30 оноотой болгосон ч байр урагшлуулсангүй. Учир нь тэдний өмнө байсан багууд тус тусын оноогоо авсан.
Палермо 10 хүнтэй Аталантаг 2 : 1-ээр сөхрүүллээ. 27 дахь минутад зочин баг Аталантагийн хаалгач Консильи улаан хуудас авч эсрэг багтаа пеналти өгсөн. Мэдээж Микколи үүнийг чулуу болгож багтаа тэргүүллийг авчирлаа. Улмаар сүүлийн 2 тойрогт 3 гоолтой болоод байсан Игорь Будан гоолдож багийнхаа хожлыг баталгаатай болгожээ.
Аргентин залуу Макси Моралес нэгийг цаг дуусахаас өмнө оруулсан ч нэр төрийн төдий байлаа.
Лечче – Болонья, Новара – Кальяри багуудын тоглолт тус бүр гоолгүй дууссан. Новара улирал эхэлснээс хойш анх удаа клин-шит хийлээ.
|
Серия А лиг 2011/12 |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
loading...







odoo ene roma giin pjanic gj avyaslag huu liverpoold irne gsen surag bn shuuu
loading...