loading...
Вальтер Якобсон (Финлянд), 1882 – уран гулгалт. 1920 оны олимпийн аварга, дэлхийн олон удаагийн аварга. Людовик Якобсонтой хосолдог байсан.
Йозеф Штальдер (Швейцарь), 1919 – гимнастик. 1948 оны олимпийн аварга, дэлхийн олон удаагийн аварга.
Билли Райт (Англи), 1924 – хөлбөмбөг. Шигшээ баг, “Вулверхэмптон” багийн хамгаалагч, Английн олон удаагийн аварга, 1949 оны Английн цомын аварга.
Сикстен Ернберг (Швед), 1929 – цана. Олимп, дэлхийн олон удаагийн аварга.
Чарльз Хиккокс (АНУ), 1947 – усанд сэлэлт. олимпийн нэг бус удаагийн аварга.
Казимеж Липень (Польш), 1949 – сонгомол бөх. 1976 оны олимпийн аварга, Европ, дэлхийн олон удаагийн аварга.
Паулу Сержиу (Бразил), 1969 – хөлбөмбөг. Шигшээ баг, Бавари Мюнхен багийн довтлогч, 1994 оны дэлхийн аварга, 2001 оны Аваргуудын лигийн аварга, Германы хошой аварга, 2001 оны Германы супер цомын эзэн.
loading...



