loading...
Энэ сарын 7-16ны өдрүүдэд Москва хотноо 11 дэх удаагаа зохиогдож буй “Аэрофлот опен” фестивалийн шатрын тэмцээний эхний тавилын дараа “А” ангилалд ОУМ Б.Гүндаваа 0,5 “В”-д ИМ Б.Мөнгөнтуул, ФМ Г.Мөнхгал нар 1, ФМ З.Бямбаа 0, “С” зэрэглэлд ФМ У.Насанжаргал, СМ С.Ган-Од, ФМ А.Энхтуул, СМ Р.Энхбат, Б.Энхсайхан, ДМ Р.Амгаланбаатар нар 1, ФМ С.Билгүүн 0,5 ФМ Б.Ану, ДМ Б.Билэгжаргал 0 оноотой байна.
Энэ фестивалийн “А” ангилалд 2550-аас дээш чансаатай 77 их мастер цолтон бүхий 86, “В”-д 2300-2550 зиндааны 126, “С” ангилалд нь 2300-аас доош үзүүлэлттэй 110 шатарчид өрсөлдөж эхлэв.
Тэмцээний “А” зэрэглэлд 500-20000 еврогийн хэмжээний 30, “В”-д 300-10000 еврогийн 35, “С”-д 200-3500 еврогийн 35, блиц тоглолтод 400-7000 еврогийн 20 шагналыг тус тус хүртээх ажээ.
Манай Б.Гүндаваа (2459) Халимаг улсын ирээдүйтэй залуу их мастер С.Сигуров (2622)-тай эхний тавилд нүүхдээ гараанд хэрхэн хүү шидэж санаачлага олж аван тоглосон болон бусад мэдээллийг
http://www.chessdom.com/aeroflot-chess-2012-live болон http://www.aeroflotchess.org/material.php?id=4D507EBB15C68 -д тус тус үзнэ үү.
loading...



