Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Автоспорт, Мэдээ, Формула-1 » Формула-1-ийн эхний туршилт дууслаа

GD Star Rating
loading...

                                         Фелиппе Масса  үзэмжгүй хэмээн цоллуулаад байгаа “F2012-оор  эхний тойргоо хийлээ

Хоёрдугаар сарын 7-10 хооронд Испанийн “Херес” -д явагдсан туршилтинд  Формула -1 ийн  топ багууд бүгдээрээ шинэ машинаа илгээсэн . Харин  Михаэль Шумахер болон Нико Росберг нар өнгөрсөн жилийн машинтайгаа оролцжээ.

Өнгөрсөн улирлын аварга ” Ред Булл” -ийн хувьд эхний тест  эерэг үр дүнтэй боллоо гэж дүгнэжээ.  Энэ  нь шинэ машины анхны  туршилт учраас улирал эхлэх хүртэл бүх асуудлаа шийдэж дуусна гэж  тус багийнхан үзэж байна. “Макларен”-ний    нисгэгчдийн  танилцуулсан ” MP4-27″    “Херес” -ийн туршилтын  замд 4 хоногын турш давхиж, хэрэгцээтэй мэдээллээ цуглуулсан. Энэ жил  Баттон болон Хэмилтон нар   гол өрсөлдөгч  “Ред Булл”- ийн Себастьян Феттель , Марк Уэбберийг ялах зорилго тавиад байгаа юм. Харин ” Феррари”  тэднээс дутахгүй амжилт гаргах хатуу зорилттой байгаа.  Гэхдээ шинэ машиныг танилцуулсан дараа  бусдаас  хамгийн үзэмжгүй загвартай ” Феррари” гэсэн шүүмжлэлүүдийг сонсох болсон. Фернандо Алонсо  “Херес”-ийн туршилт улаануудын хувьд  амжилттай явагдсан гэжээ.  Тэрээр сүүлийн өдөр хамгийн хурдан нь байлаа.   “Лотус”   багийн Кими Райкконен  туршилтын эхний өдөр  хамгийн  хурдан тойргоор  Формула-1-д эргэн ирсэнээ мэдэгдэв. Өнгөрсөн жил ердөө 2 удаа туршилтанд оролцсон  багийн хамтрагч Роман Грожан энэ удаагын туршилтанд тун амжилттай оролцов.

                                                      Кими Райкконен шинэ   “E20″-ын жолооны ард

“Мерседес”  шинэ машинаа одоогоор танилцуулаагүй байгаа бөгөөд хуучин машинтайгаа туршилт хийлээ.  Хэдийгээр хуучин машинтайгаа оролцсон ч хоёрдахь өдөр  Шумахер , гуравдахь өдрийн тестенд  Нико Росберг хамгийн хурдан тойргын амжилт үзүүлээд амжсан. ”Мерседес”  шинэ машин яаж өөрчлөгдсөн талаар нууцалж байгаа бололтой.   М. Шумахер   ” Бид шинэ машинаа бүтээж дуусгахад аль болох урт хугацаа зарцуулна” гэсэн бол багийн босс Ноберьт Хауг  шинэ машин нь тун таалагдсан  талаар  ” Bild” сонинд ярьжээ .
.  “Мерседес ГП” шинэ машинаа  Барселонад явагдах дараагийн туршилтаас хоёр долоо хоногын дараа танилцуулах бололтой.

Дараагийн туршилт 3 сарын нэгэнд Барселонад явагдана. Харин Формула-1-ийн шинэ улирлын гараа 3 сарын 16 -нд Австралид эхлэнэ.

GD Star Rating
loading...
Формула-1-ийн эхний туршилт дууслаа, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. martin says:

    kimi maani ergeed irsen n saixan bna, hen gedgee haruulaaad uguurei

    GD Star Rating
    loading...
  2. Төгсөө says:

    ” Феррари” Бүх цагийн үеийн хамгийн царай муутай болжээ. Ямар хачин загвар вэ

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: