Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Жереми Линээс сурах 10 зүйл

GD Star Rating
loading...



Линсанити НБА-г өнгөрсөн долоо хоногт шуурууллаа. Баасан гарагт Лэйкерсийн эсрэг Жереми Лин кареерийнхаа хамгийн өндөр болох 38 оноо авсанаар Нью- Йоркийг 4 дараалсан хожилд хүргэсэн. Лин одоо Твиттерт 200,000 давсан дагагчидтай бөгөөд Хятадын Веибо сайт дахь дагагчид нь Лэйкерсийг хожсоных нь дараа 24 цагийн дотор 200,000-р нэмэгдсэнээр аль хэдийн 800,000 мянга хол давжээ.

Гэвч үүний цаана сагсан бөмбөг л байсан юм. Жереми Линий түүх үнэхээр гайхалтай, бид бүгд өөрсдтэйгээ адилтгаж, мэдэрч, биширч болох түүхийг түүний хичнээн их замыг туулж байж одоогийн амжилтанд хүрээд байгаагаас нь харж болох юм. Энэ түүх үүгээр дуусахгүй цаашид улам их гайхамшигийг бидэнд үзүүлэх буй за. Бид энэ залуу хүүгээс юу сурч болох вэ? хэрхэн түүнийгээ өөрсдийн амьдралдаа тусгаж даваа гарагийн өглөө ажилдаа явах вэ?

 

1. Хэн ч чамд итгэхгүй цагт Өөртөө итгэ !

Лин Харвард төгсөгчидөөс НБА-д орсон 4-хөн тоглогчидын нэг. Тэр мэдээж НБА-д орсон хуруу дарам ази-америк гаралтай тоглогчидын нэг. Никсээс Д Лигт Ерие-д 3 долоо хоногийн өмнө тоглуулхаар явуулаад байсан Лин Никст орхоосоо өмнө 2-ч багаас хасагдаж байв. Хэн ч чамд итгэл өгөхгүй байсан ч чи өөртөө заавал итгэх хэрэгтэй !

 

2. Боломж олдох цагт шүүрээд ав !

Никс түүнийг гараанд гаргахаас өөр арга байгаагүй учраас түүнийг гараанд гаргаж тоглуулсан. Тэд хэт олон бэртэлтэй тоглогчидтой байв. Барон Дэйвисийн ужиг нурууны бэртэл сайжраагүй, бусад холбогчид ч бэртэлтэй байсан. Амаре Стаудмаер гэр бүлийнх нь хүн өнгөрснөөс болоод тоглолтонд оролцох боломжгүй болсон. Кармело Эйнтони бэртэлтэй. Лин бидний тэр бүр анзаараад байдаггүй өөрт олдсон том боломжийг тултал нь ашигласан юм. Бид боломж гарч ирж байгааг тэр бүр анзаарч чаддаггүй. Ихэвчилэн боломж огтхон ч тааварлаагүй үед гарч ирэхийг нь яана ! Олдсон боломжоо бүхий л чадлаараа, тултал нь ашигла ! Бүү хийсгэ !

 

3. Гэр бүл чинь чиний ард үргэлж байх болно, тийм болхоор тэднийхээ ард ч гэсэн бай !

Хэдхэн хоногийн өмнө л Лин Никстэй улирал дуустал гэрээ хийсэн юм. Түүнээс өмнө тэр хэзээ ч Никсээс хасагдаж магадгүй байлаа. Тэр ахынхаа гэрт буйдан дээр нь унтдаг байв. Түүний гэр бүл түүнд үргэлж итгэсээр ирсэн бөгөөд түүнийг гутрах үед үргэлж сэтгэлээр дэмждэг байлаа. Тэдний ачаар л тэр өөртөө итгэх итгэлээ эргүүлэн авдаг байжээ. Хэрвээ чи гэр бүлийнхнийгээ өөрт чинь үргэлж итгэж дэмждэг байлгахыг хүсвэл чи тэднийхээ хэцүү үед ард тал нь збайж дэмжих хэрэгтэй.

 

4. Өөртөө таарсан системийг ол !

Лин Майкл Жордан аль эсвэл Коби Брайнт биш. Тэр жинхэнэ оноо авагч биш. Тэр сайн оноо авж чаддаг дамжуулагч, бусдыг бөмбөгөөр хангагч. Гэхдээ түүныг Никст очихоос өмнө Голден Стэйт, Хьюстон аль аль нь таарахгүй байсан юм. Никс дэх Майк Д’Антони-н систем түүнд өөрийгөө харуулахад нь гайхалтай зохицсон байжээ. Чи өөрийнхөө юу чадахыг маш сайн мэдэж, ойлгох хэрэгтэй, түүний дараагаар түүндээ таарсан сисемийг ол. Эс тэгвээс хэн ч чиний ямар чадвартайг олж харахгүй !

 

5. Өөрийнхөө багт байгаа чадварлаг нэгнийг анзаарахгүй бүү өнгөр !

Чи магадгүй компаныхаа менежер бол чиний ойр хавьд Жереми Лин байхгүй гэдэгт итгэлтэй байна уу? Баярааг шинэ төсөл аваад гайхалтай зүйлсийг хийж чадахгүй гэдгийг чи яаж мэдэж байгаа юм бэ? Саран чиний Лондонд нээгдэж буй салбарт ажилуулахаар хайж байсан хүн чинь биш гэж чи яаж мэдэж байгаа юм бэ? Бид өөрсдийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсийг хайрцаганд хийгээд, хязгаар тогтоочихдог. Лин Харвардынх. Тэр Ази-америк гаралтай. Тэр тоглож чадна гэдэг эргэлзээтэй. Голден Стэйт, эсвэл Хьюстоны менежер шиг авъяастныг анзааралгүй бүү түлх. Тэр их мөнгө, тэр олон скауттай, тусгай шалгадаг тесттэй ч тэд түүнийг таньж чадалгүй алдсан. Чи хүн хэр их чадамжтайг мэдэх үү ? Ертөнцийг хараад хий хоосон таамагладаг шилээ тайлж хая !

 

 

үргэлжлэл биЙ …






GD Star Rating
loading...
Жереми Линээс сурах 10 зүйл, 9.3 out of 10 based on 13 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. @Jin7 says:

    Tiimee ter uneheer muruuduliin uduruuddee amidrach bna. USAd buh sportiin suvaguud. udur tutamiin soninguud Linderilla esuul Lining gui yum algaa. estoi l neg udur OD bolno gej ene bhdaa. Steve nash hurtel big fan boljihson gej baigaa. Margaash boloh Toronto togloltiin bilet 2004 onoos hoish Air Canada Center 20000 ticket zarj uzeegui bsaniig Jeremy Lin achaar uchigdur zaragdaad duusjihsan bna shdee. Ene 20000 iin talaas iluu n only Jeremy lin gej irjiin.

    GD Star Rating
    loading...
  2. Vol says:

    amjilt hvsie Jin

    GD Star Rating
    loading...
  3. jeremy lin says:

    Uneheer uzeed baimaar goeo toglodog yum bilee.Azi hun ingej toglono gedeg gaihaltai.Haruud deeguur taviad gaihsan gej.Amjilt zaluu mini ene bugdiig chi hucheeree olj avsan.Amidral gej bayalag yum daa.

    GD Star Rating
    loading...
  4. wow says:

    ene gar ch laaj baix shig bn le neeree asia xvn ingej togloj baigaa ni goe l yum… amjilt l xvsie dee… bertel gemtlees l xol yabaarai da…

    GD Star Rating
    loading...
  5. dday says:

    moroodoldoo unench bai

    GD Star Rating
    loading...
  6. kkk says:

    tereend buh yum bna. shidelt, hurd, haraa, bs biyeeree dajgui togloj haragdana lee, gol ni oortoo ih itgeltei

    GD Star Rating
    loading...
  7. oogii says:

    lin unheer ih medremjtei odoo ch ter huusun bagiin nuhduud baidald orj bn daa hund itgehgui bh iim l bgaa yum daa.

    GD Star Rating
    loading...
  8. bagu says:

    lin bol zugeer l uurtei shuvuunii shuvuun bhgvid dair ch orj irsen ulugchini uneg bas az az az olon oldohgvi az ternii huvid muruudul gejuu ha ha ha ha lol

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: