loading...
Карлос Тевес дахин Манчестер Ситигийн төлөө тоглохоор өнгөрсөн мягмар гаригт Англид эргэн ирлээ.
28 настай довтлогч, багийнхаа зөвшөөрөлгүйгээр Аргентин луу нисэж гурван сарын турш холбоо бариагүй бөгөөд Сити дахь карьер нь эргэлзээтэй байдалд ороод байсан юм.
Өнгөрсөн 9 сард тэрээр Аваргуудын лигийн Байерн Мюнхэнтэй хийсэн тоглолтын үеэр биеэ халаахаас татгалзаж улмаар Роберто Манчинитэй ам мурийсан юм.
Итали дасгалжуулагч түүний Сити дахь карьер дууссан гэдгийг удалгүй мэдэгдсэн.
Даваа гаригт Аргентини ТВ-д өгсөн ярилцлагадаа Манчини өөртэй нь “яг л нохой” шиг харьцсан хэмээн Тевес хэмээсэн.
Гэхдээ өвлийн наймааны цонхоор Ситигээс явж чадаагүй учраас тэрээр Манчестерийн багтай улирал дуустал үлдэхээс өөр аргагүй болсон.
Мягмар гаригт тэрээр Кэррингтон дахь Ситигийн бэлтгэлийн баазад ирж эрүүл мэндийн үзлэгээр оржээ.
loading...



