Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, AC Милан, Аваргуудын лиг, Английн хөлбөмбөг, Арсенал, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » “Домог” толгой гудайн буцаж байна

GD Star Rating
loading...

 

Арсеналын “домог” Терри Анри  аваргуудын лигийн тоглолтоос толгой гуйдайлган буцаж байна. Энэ бол Франц эрийн америк луу буцахын өмнөх сүүлийн тоглолт байж болох юм. Саяхан   арал дээр гайхуулж байсан шиг эргэн ирэлтийг тэр Миланд давтаж,   “Буучдыг “аврахыг  хүссэн боловч хүчин мөхөсдөв.

Терри Анри 2007 онд анх Арсеналаас салж явсан. Тэрээр Арсеналын бүх цаг үеийн хамгийн шилдэг довтлогч болох хүртлэх гайхалтай цаг хугацааг Лондонд өнгөрүүлж багийн  жинхэнэ хайртай тоглогч болж чадсан. Барселонад аз хайсан оролдлогоос салаалж Америк тивийг зорисон  Франц довтлогч  богино хугацаагаар хуучин бууриндаа  төвхнөж дуулиан тарьсан. Эргэн ирэлт ч багагүй амжилт дагуулсан.

Завсарлах хүртэл түүний залуу андууд Миланчуудад хэрхэн хожигдохыг  харж суусан юм. Анригийн талбайд гарахын өмнөх бие халаалт, хувцасаа солих явц нь Арсеналын фенүүдэд хэзээний  уламжлал болсон таатай үзэгдлийн нэг болсон. 2003 онд аваргуудын лигт “ Буучид” Интер Миланыг  5:1 харьцаатай ялсан тэр тоглолтонд Анри хоёр гоол оруулж, хоёр гоолд гар бие оролцсон түүхтэй. Энэ удаад тэр тоглолтыг эргүүлэх санаа  өвөртөлж байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй л биз . Ингээд багийн хайртай тоглогч талбайд гарлаа. Харамсалтай нь түүнд  өнөөдөр  гол дүрийг бүтээх боломж олдсонгүй. Анри талбайд гарч ирсэнээс тун удалгүй Робиньо тоог 3:0 болгов. Анри багаа удирдаж, сэргээх бүх л аргыг өөрийн чадлаараа хийв. Робин ван Перситэй хосолсон тоглолтоор анх удаа Миланы хаалгач Абяяьтиг шалгаж, тэр энд  байгаа гэдгээ мэдрүүлсэн. Тэр багийн тоглолтыг удирдахыг оролдож байв. Гэвч хамтран тоглогчдын хөлөнд түүний мотивацийг гүйцэх хурд дутагдаж байлаа. Иймээс тэр илүү зам туулж бөмбөгөнд хүрэх шаардлагтай тулгарсан.  Эцэст нь  Златан Ибрагимочийн торгуулийн цохилт энэ үдшийн Лондонгын багийн  мөрөөдлийг төгсгөл болгосон юм. Анри толгой гудайн буцаж байна.

GD Star Rating
loading...
“Домог” толгой гудайн буцаж байна, 8.8 out of 10 based on 13 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. storm says:

    chi hiih zuileen hiisen shu dee Henry

    GD Star Rating
    loading...
  2. inter says:

    2003 ond inter ehleed talbai deer ni arsenaliig 3-1 hojson daraa arsenal hojson

    GD Star Rating
    loading...
  3. уншигч says:

    Анри хийх ёстойгоо хийсээн… ФА Кап-ын дараагийн шатанд шалгарахад хожлын гоолыг нь хийж өгсөн ш дээ…

    GD Star Rating
    loading...
  4. zailuu l xoorxii setgel obdchixlooo. gehdee ene erxem bol augaa.amid domog….

    GD Star Rating
    loading...
  5. uneheer haramsaltai yum gehdee chinii hul bumbugiin amidral chini unuudruur duusah bz 40 hurtlee toglooroi

    GD Star Rating
    loading...
  6. Henry suuliin toglolt n vnexeer muuhai bolloo doo, Arsenaliinhan talbai deeree haga shaagaarai, chelsea bol hojigdson ch yahaw

    GD Star Rating
    loading...
  7. i love MANU says:

    Aguu, Amid domog.

    GD Star Rating
    loading...
  8. Iloveaesenal says:

    henry bol aguu hun gedegiig hun mendne bha zowhon fol bombog sonirgogchid!!!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: