Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Онцлох, Чөлөөт бөх » Б.Гантогтох, О.Насанбурмаа нар Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо

GD Star Rating
loading...

 

Сар шиний босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж спортын салбарт амжилт гаргасан зарим хүнийг төрийн одон медалиар шагналаа.

Чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний бөхийн Монгол Улсын гарьд, улсын их баяр наадамд гурван удаа үзүүрлэж, 11 удаа шөвгөрсөн, сонирхогчдын сумо бөхийн анхны дэлхийн аварга Баянмөнхийн Гантогтох, чөлөөт бөхийн ОУХМ, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Очирбатын Насанбурмаа нарыг Монгол улсын Гавьяат тамирчин цолоор тус тус шагналаа.

ДАШТ-ний хошой хүрэл медальт,

Гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа

1989 онд Улаанбаатар хотод төрж 73 дугаар дунд сургууль төгсөн 2009 онд ШУТИС-ийн Механик-инженерийн сургуулийн тээврийн удирдлагын менежментийн ангийг дүүргэсэн.

2004 оноос “Замчин” спорт клубт дасгалжуулагч Дамбарагчаа, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2005 оноос үндэсний эмэгтэй шигшээ баг, 2008 оноос “Хүч” спорт хороонд бэлтгэл сургуулилтаа хийж байна. “Алтай констракшин” компанийн бөх.

2008 онд “Алтан гадас” одон, 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2012 онд Гавьяат тамирчин цолоор шагнагдсан.

2005 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн. Улсын аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээнд 4 удаа, залуучуудын тэмцээнд 3 удаа, насанд хүрэгчдийн тэмцээнд 4 удаа түрүүлээд байна.

ДАШТ-нд 2005-2006, 2008, 2010-2011 онуудад 5 удаа оролцжээ.

2008 онд Япон улсын Токио хотод болсон ДАШТ-нд нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт франц бөх Голлиот Легранд Луисийг 2:1, 3:1 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт хятадын бөх Фенглью Шангийг цэвэр ялж дөрөвдүгээр тойрогт японы Мами Синкаид ялагдаж тавдугаар тойрогт оросын бөх Юлия Бартновскаяг 1:0, 1:0 онооны харьцааагаар ялж хүрэл медаль хүртжээ.

2011 онд Турк улсын Стамбул болсон ДАШТ-нд нэгдүгээр тойрогт румыний бөх Михаэла Панатийг 1:0, 3:0, хоёрдугаар тойрогт оросын бөх Любовь Волосоваг 1:0, 0:1, 1:0, гуравдугаар тойрогт вэнэсуэлийн бөх Люго Завалаг 1:0, 0:2, 3:3 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө барилдаанд унгарын бөх Шастина Марианнад 2:0, 5:2 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд Ардчилсан Солонгосын бөх Ким Ран Миг 1:0, 1:0 онооны харьцаагаар ялж 2012 онд Лондон хотод болох Зуны олимпийн наадамд оролцох эрх авчээ.

Залуучуудын ДАШТ-нд 2008 онд Турк улсын Стамбул хотод мөнгөн медаль, 2007 онд БНХАУ-ын Бээжин хотод хүрэл медаль хүртсэн.

2010 онд БНХАУ-ын Гуанжоу хотод болсон Азийн наадамд мөнгөн медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцэнэд 2008 онд БНСУ-ын Чежү арал дээр мөнгөн медаль, 2004 онд Япон улсын Токио хотод хүрэл медаль, 2009 онд БНХАУ-ын Танюань хотод болсон эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын төлөө тэмцээнд мөнгөн медаль, 2003 онд Казакстан улсын Алма-Ата хотод болсон Азийн цомын төлөө тэмцээнд жинд хүрэл медаль хүртсэн.

Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 2005 онд БНСУ-ын Чэжу арал дээр, 2008 онд Катар улсын Доха хотод хүрэл медаль, 2006 онд Арабын Эмират Улсын Абу Даби хотод мөнгөн медаль, 2007 онд Филиппин улсын Манила хотод алтан медаль хүртсэн.

Өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 2004 онд Киргиз улсын Бишкек хотод мөнгөн медаль, 2005 онд Япон улсын Охарай, 2006 онд Тайланд улсын Бангкок хотод алтан медаль хүртсэн.

Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнд 2007 онд хүрэл медаль, 2011 онд алтан медаль, Монгол улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө тэмцээнд 2008 онд хүрэл медаль, 2010 онд Азербайжан улсын Баку хотод болсон “Алтан Гран-При” тэмцээнд мөнгөн медаль, 2011 онд ОХУ-ын Красноярск хотод болдог И.Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнд хүрэл медаль, “Mongolia Open 2012” тэмцээнд мөнгөн медаль  хүртжээ.

Эцэг нь Л.Очирбат нь Баянхонгор аймгийн Шинэжинст, эх Т.Цэрэндолгор нь Увс аймгийн Хяргас сумын уугуул, одоо Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Сонгино тосгонд тэтгэвэрт суудаг, төрсөн эгч О.Мягмарсүрэн нь чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер. Айлын 7 хүүхдийн отгон охин юм.

Гавьяат тамирчин, Зүүн Азийн аварга,

Улсын гарьд Баянмөнхийн Гантогтох

1972 онд Улаанбаатар хотод төрсөн, Увс аймгийн Хяргас сумын уугуул. Сүхбаатар дүүргийн 23 дугаар дунд сургуулийг 1990 онд төгсөж ҮБТДС-ийг 1995 онд дүүргэсэн.

1984 оноос чөлөөт бөхийн спортоор дасгалжуулагч Т.Батчулууны дор хичээллэж 1988-1998 онуудад улсын шигшээ багийн тамирчин байсан. 2010 онд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан. Одоо хувийн хэвшилд ажиллаж байна.

Үндэсний бөхөөр барилдаж 1994 онд Улсын заан, 2004 онд Улсын гарьд цол  хүртсэн. Сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга шалгарууулах тэмцээнд 1994 онд алтан медаль, 1998 онд хүрэл медаль хүртсэн.

1992 онд спортын мастер, 1993 онд олон улсын хэмжээний мастер болж  2012 онд Гавьяат тамирчин цолоор шагнагдсан.

Пионер сурагчдын спартакиадад алтан медаль, өсвөр үеийн УАШТ-нд 2 алтан медаль, Бүх ард түмний спартакиадад алтан медаль, УАШТ-нд 6 алтан медаль, мөнгөн медаль авсан.

1996 онд АНУ-ын Атланта хотод болсон Зуны олимпийн наадамд зодоглож 1993-1995, 1997, 1999 онуудад ДАШТ-нд 5 удаа оролцсоноос 1994 онд Турк улсын Стамбул хотод болсон ДАШТ-нд Ү байр, 1995 онд АНУ-ын Атланта хотод болсон ДАШТ-нд IҮ байр эзлэсэн.

1991 онд Чех улсын Либерец хотод болсон залуучуудын ДАШТ-нд  хүрэл медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 1993 онд Монгол улсын Улаанбаатар, 1997 онд Иран улсын Тегеран хотод тус тус мөнгөн медаль, 1991 онд Энэтхэг улсын Нью-Дели, 1995 онд Филиппин улсын Манила хотод тус тус хүрэл медаль, 1997 онд БНСУ-ын Бусан хотод болсон Зүүн Азийн наадамд алтан медаль хүртсэн.

 

“Монгол говь” тэмцээнд 1994, 1996-1997 онуудад нийтдээ 3 удаа түрүүлж 1991 онд ОХУ-ын Кызыл хотод болсон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртэж байв.

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч байхдаа 2010 онд Дани улсын Хёрнинг хотод болсон ДАШТ-нд багаа удирдан оролцсон.

 

 

 

 

 

 

 

 

 

GD Star Rating
loading...
Б.Гантогтох, О.Насанбурмаа нар Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо, 8.7 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Болат says:

    Тамирчидад баяр хургьэ! Анх Гантогтохыг “Дружба” тэмцээнд Болгарын Хасково хотод оролцож байхад социалист орнуудын олон дасгалжуулагч нар их найдвар том амжилт хусч бсан, гавьяат цолтой байх монгнолын сайхан тамирчидын нэгэн, ашгуй нудээ олсон шагнал болж, баяр хургьэ. Даан ч оорийн хурэх тэр том оргилд бурэн дуурэн оорийгоо илчилж л чадсангуй, олимп дэлхийн бух оргилд хурэх л тамрчинд байсандаа гэж бодох юм! Улс торийн салбарт тэр амжилтандаа хурэхийг хусьэ

    GD Star Rating
    loading...
  2. bayasaa says:

    TIIM EE SANAL 1 BNA TVVNEES ILVV IH ZUIL HVLEEJ BSAN DELHIIN AWARGAAS MEDAL; HAMGIIN BOLOMJTYOI Tamirchin bsan

    GD Star Rating
    loading...
  3. xyargas says:

    Ubs aimgiin khyargas sumiin 2 zaluu toriin deed shagnalt xyrtejee bayar xyrgei mongol orondoo ixiig xiij byteegeerei amjilt amjilt

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: